БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Одоогоос яг хоёр жилийн өмнө 2023 оны 9 дүгээр сарын 26-нд PlatoData -аар дамжуулан 500NewsWire платформ дээр Adam Balogh гэх зохиогчийн “Amarbayasgalan Dashzeveg’s Soviet-Style Corruption Destabilizing Mongolia” нэртэй нийтлэл гарав.

Тэр даруй markets.financialcontent.com, finance.yahoo.com, newsdirect сайтууд авч түгээснээр монголчуудын хүртээл болсон юм.

Энэ нийтлэл монголын улс төрд ихээхэн шуугиан дагуулж, Бортээгийн хэрэг гэгчийг эргэлтэд оруулсан билээ. Үр дүнд нь Бортээг ард түмний мэдэлд хэвээр үлдсэн юм.

Adam Balogh нийтлэлийн дагуу сонирхсон хүмүүс холбогдоорой хэмээн adam1986balogh@gmail.com мэйл хаягаа үлдээсэн байсан тул холбогдож ярилцлага авснаа толилуулъя.


сонин mn

Юуны өмнө танд монголчуудын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. 

-Яасан гэж тэр билээ?

Та мэдсэн үү, хоёр жилийн өмнө таны нийтлэлд дурдагдсан Бортээг нүүрсний ордыг Засгийн газар мэдэлдээ үлдээж, авлигачдын гараас салгаж авсан. Бодит мэдээлэл ямар үнэ цэнтэйг таны нийтлэл харуулсан гэх үү дээ

-Өө тийм үү, надад ч сайхан сонсогдож байна. Миний бичсэн зүйл жижигхэн ч болсон өөрчлөлт авчирсан гэхээр сэтгэл сайхан байна.

Нууц биш бол танд тэр нийтлэлийг бичих сэдэл яаж төрсөн бэ? 

-Ямар ч нууц зүйл байхгүй. Atticus partners гэж Их Британийн зөвлөх компанийн захирал Leon Cook надад хандсан юм л даа. За би тэмдэглэлээ хараатахъя. Монгол нэр тогтооход хэцүү… аан тэрний нэг үйлчлүүлэгч монголын сайд, парламентын гишүүн Н.Чинбат гэж хатагтай томоохон авлигыг илчлүүлж, нийтлэл бичүүлье гэсэн юм.

Би өмнө нь Atticus partners-ыг Atticus communications нэртэй байхад хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллаж байсан туршлагатай. Ер нь бол би санхүүгийн чиглэлээр тэр дундаа Зүүн болон Өмнөд азийн санхүүгийн зах зээлийн орчны талаар нийтлэл бичдэг хүн.


Би зөвшөөрсөн, тэгээд надтай Танан Ганбат, Азжаргал Ёндон гэж Adam Balogh Н.Чинбат сайдын туслахууд гэх хүмүүсийг холбож өгсөн.

Тэдний гаргаж өгсөн дата болоод бусад мэдээлэлд анализ хийсний үндсэн дээр тэр нийтлэлийг бичсэн юм. Мэдээж би өөрийн эх сурвалжуудаар нягталсан.

Нийтлэгдсний дараа тантай монголоос хэн нэгэн холбогдсон уу? 

-Чулуунзагд Цэдэнпил гэх хүн сүрдүүлэх маягтай зүйл бичсэн. Худал мэдээлэл түгээсэн, хуулийн хариуцлагатай шүү гэх агуулгатай. Тэр миний холбогдсон хүмүүсийг нэр усаар нь хаягаар нь хөөж олсон гэж байсан. Угаасаа нууц ажиллагаа биш, ямар нэг Засгийн газрын эсрэг зүйл огт байгаагүй учир би түүнд “Бүх зүйл нээлттэй. Чи хүсвэл Германы хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргах эрхтэй” гээд надыг хууль зүйн хувьд буруутгахыг хүсэж байгаа бол “ийм ийм алхам хий, энд тэнд ханд” гэж хүртэл түүнд зөвлөсөн. Тэгээд алга болсон. Дараагийн хүн нь чи болж байх шив.

Та Д.Амарбаясгаланг ямар хүн болох талаар ойлголттой байсан уу? 

-(инээв) Барууны сэтгүүл зүйд checks and balances - нягтлах, тэнцвэрийг хангах гэж хатуу зарчим мөрдөгддөг. Санаанаасаа зохиосон, мэдээлэл дутуу нэг ч зүйл хэвлэлээр гарахгүй. Нийтлэл бичих захиалга авсны дараа бараг сар гаруй Д.Амарбаясгалангаар “өвчилсөн”. Хэн болохыг нь мэдэж байж л бичнэ.

Зөвлөлт маягийн авлига гэх нэр томъёог сонгосон шалтгаан юунд вэ? 

-Засаглалын хоёр нүүртэй шинж чанарыг зөвлөлт маяг гэж хэлдэг.

Надад Н.Чинбат хатагтайн туслахуудын орчуулж, гаргаж өгсөн Д.Амарбаясгалангийн талаарх мэдээллүүд, ярилцлага зэргийг уншаад хийсэн үйлдлүүдтэй нь харьцуулаад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол энэ хүн homo sovieticus юм гэсэн сэтгэгдэл төрсөн, нуух юм байхгүй.

Зөвлөлтийн дэглэмд бага нас нь өнгөрсөндөө ч юм уу эсвэл үлгэр дууриал авдаг хүмүүс нь зөвлөлт маягийн сэтгэлгээ, арга барилтай ч байсан юм уу… Энэ хүн хоёр нүүртэй. Хэлсэн зүйлс нь хийсэн зүйлстэйгээ шууд зөрчилддөг.

Та мэдсэн үү, таны нийтлэл олны хүртээл болох өдрүүдэд Д.Амарбаясгалан КАС-гийн шугамаар германд улс төрийн айлчлал хийж, германы намуудад зочилж байсан. 

-Мэдэлгүй яахав, тэр үеэр нийтлэгдвэл сайн байна гэж захиалагч тал хүссэн юм

Д.Амарбаясгалан өөрөө танд хандсан зүйл бий юу? 

-Үгүй, хандвал надад үзүүлэх тайлбарлах маш их зүйлс бий шүү.

Таны нэр дурд сан хатагтай Н.Чинбат - Номин болон ноён Д.Амарбаясгалангийн улс төрийн хамаарлын талаар танд тодорхой ойлголт өгсөн үү? 

-Мэдээж, үгүй бол бичих ямар ч боломжгүй. Нүдээ боож байгаад уулын уруу гүйхтэй адил зүйл болно. Тэд эрх баригч намын удирдлагад багтдаг хүмүүс. Гэхдээ өөр өөр бүлэглэлд хамаардаг. Хэдийгээр нэг танхимын гишүүд ч үзэл бодол зөрүүтэй, ашиг сонирхлын зөрчилтэй.

Нэгэндээ төдийлэн найддаггүй. Номин нь намын дарга, Ерөнхий сайдынхаа итгэлт хүн бол Д.Амарбаясгалан намын даргын суудалд тухлах эрмэлзэл өндөртэй, энэ зорилгынхоо төлөө бусад хүчнүүдтэй сүлбэлдэхэд бэлэн тийм л хүн.

Би тодорхой хэлсэн шүү дээ, хоёр нүүртэй хүн. Ингэхэд хоёр жилийн өмнөх нийтлэл одоо хэрэг болсны учир юу вэ? Би асууж болно биздээ

Бололгүй яахав. Яг одоо монголд Д.Амарбаясгалан эрх баригч намын даргад нэрээ дэвшүүлээд байгаа юм. Тэр ялбал Ерөнхий сайд болохоор зүтгэнэ

-Аан, болох зүйл болдгоороо болж. Би тэр хүний тухайд уншиж, судлаад яг тийм дүгнэлт хийж байсан. Их удахгүй дээд эрх мэдэл рүү зүтгэх хүн байна гэж. Санасандаа хүрсэн л байна. Улс төрч мөн байна

Илэн далангүй ярилцсанд баярлалаа 

-Миний үүрэг. Хариуцлагатай сэтгүүл зүйд бүх зүйл ил, тодорхой байх ёстой


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо 2 цагийн өмнө
"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага 4 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар цас орно 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно 8 цагийн өмнө
НИТХ: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн талаар хэлэлцлээ 23 цагийн өмнө
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй Өчигдөр
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ Өчигдөр
ЦЕГ: Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
46 настайн эмэгтэйн цогцсыг олжээ Өчигдөр
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна Өчигдөр
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ Өчигдөр
#ФОКУС_ФАКТ: Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө санаачилсан Баянхонгор-Шаргалжуутын авто замын 66.4 тэрбумын тендерийг өөрөө авчээ Өчигдөр
А.Баяр: 102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгоно Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө Өчигдөр
ӨНӨӨДӨР: БНХАУ-д суралцах боловсролын үзэсгэлэн болно Өчигдөр
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа Өчигдөр
ОБЕГ: АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2025/10/15
Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно 2025/10/15
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө 2025/10/15