БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно

Г.Оюунтуяа
16 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө. Тэрээр цахим хуудсандаа

"Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн билээ. Тиймээс ч Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. УИХ-ын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа. Бидэнд эрхэмлэвэл зохих ганц л ашиг сонирхол бий. Тэр нь Үндсэн хуульд зааснаар НИЙТ ИРГЭН, УЛСЫН АШИГ СОНИРХОЛ юм.

Гэвч сүүлийн өдрүүдэд үүнийгээ умартаж, хэсэг бүлэглэлийн амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд дулдуйдсан үзэгдэл парламентын танхимд газар авч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдаж байна.

Парламентад ардчилсан зарчим, хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхын санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдэе.

УИХ-ын даргын ажлыг хийхдээ би үзэл бодлоо ил тод, тов тодорхой илэрхийлж Гурван төгөлдөршлийн үзэл санааг дэвшүүлж, хэрэгжүүллээ. Олонхын бүлгээс санал болгож УИХ-ын даргаар сонгогдож ажилласан хэдий ч УИХ-ын үйл ажиллагаанд бусад нам, эвслийн бүлгийн оролцоог жигд хангахад ихээхэн анхаарч ажилласныг тухайлан тэмдэглэе.

УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа.

Бид жил гаруй бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт орж, УИХ-ын илүү цомхон бүтэцтэй боллоо.

Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор УИХ-ын гишүүдийг 60 гаруй ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Үүний үр дүн гарч,
Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад байна.
Энэ чуулганаас эхлэн УИХ-ын цомхон шинэ бүтэцтэй ажиллах болсон.
Шинэтгэл хийгдсэн бас нэг асуудал бол төсвийн хэлэлцүүлэг юм. Төсөв хэлэлцэхэд хэт богино хугацаа зарцуулдаг байсныг больсон.
Парламентыг илүү нээлттэй, иргэддээ ойр байлгах зорилгоор “Нээлттэй парламент-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно.

Монгол Улс маань хөгжин дэвжиж, ард иргэдийн маань амьдрал өөдлөн дээшилж, ардчилсан парламентын засаглал улам батжин төгөлдөржих болтугай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно 16 цагийн өмнө
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ 16 цагийн өмнө
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо 19 цагийн өмнө
"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага 20 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно Өчигдөр
НИТХ: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн талаар хэлэлцлээ Өчигдөр
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй Өчигдөр
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ Өчигдөр
ЦЕГ: Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
46 настайн эмэгтэйн цогцсыг олжээ Өчигдөр
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна Өчигдөр
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ Өчигдөр
#ФОКУС_ФАКТ: Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө санаачилсан Баянхонгор-Шаргалжуутын авто замын 66.4 тэрбумын тендерийг өөрөө авчээ Өчигдөр
А.Баяр: 102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгоно Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө 2025/10/16
ӨНӨӨДӨР: БНХАУ-д суралцах боловсролын үзэсгэлэн болно 2025/10/16
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа 2025/10/15
ОБЕГ: АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2025/10/15