БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм. Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, “Сүмбэр цамхаг” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа гомдол ирүүлжээ. Гомдолд “Ил Сонг” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн олгоогүй, залилангийн шинжтэй ажиллагаа явуулж байна” гэж дурдсан байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2007 айлын орон сууцны хорооллыг хамтран барьж буй хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг шалгахад, ерөнхий гүйцэтгэгч “Ил Сонг” ХХК нь туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-д гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн нь баримтаар нотлогдсон. Гэвч шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, тус компани нь анх НЗДТГ-тай байгуулсан гэрээнд “29 нэр төрлийн тоног төхөөрөмж (24 нь Солонгос, 5 нь Монгол)” ашиглана гэж заасан ч бодит байдал дээр нэг ч солонгос тоног төхөөрөмж ашиглаагүй, тендерийн шаардлагад нийцээгүй техник ашиглаж байна. Мөн тус компани 21 монгол, 8 солонгос нийт 29 ажилтантайгаар ажиллана гэж гэрээ байгуулсан боловч төслийн талбай дээр монгол ажилтан байгаагүй, зөвхөн долоон солонгос ажилтан ажиллаж байсныг шалгалтаар илрүүлсэн. Харин компанийн зүгээс 7 монгол, 12 солонгос ажилтан байгаа гэж тайлбарласан. Үргэлжлүүлэн шалгана. Мөн хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж, нэмэлт санхүүжилт авсан зэрэг зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, ажлын дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулан дараагийн арга хэмжээг авна” гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 39 минутын өмнө
Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 2 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 2 цагийн өмнө
Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цагийн өмнө
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно 2025/10/17
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ 2025/10/17
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо 2025/10/17
"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага 2025/10/17
Зүүн аймгуудын нутгаар цас орно 2025/10/17
ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно 2025/10/17
НИТХ: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн талаар хэлэлцлээ 2025/10/16
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 2025/10/16
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 2025/10/16
ЦЕГ: Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна 2025/10/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/10/16
46 настайн эмэгтэйн цогцсыг олжээ 2025/10/16
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 2025/10/16
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2025/10/16