БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 78 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан ОСНААУГ-аас хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр 125 ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр болон ОСНААУГ-ын ажилчид оролцлоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө шинээр батлагдах гэж байна. Анх 1954 онд нийслэл Улаанбаатар хотын нэгдүгээр ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш ерөнхий төлөвлөгөөнүүд хүн амын өсөлт, улс орны хөгжлийн боломжид тулгуурлан шинэчлэгдэж ирсэн. Өдгөө Улаанбаатар хотод хоёр сая орчим хүн амьдарч байна. Энэ бол 1987 оны төлөвлөгөөнөөс даруй гурав дахин өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэдийн 60 орчим хувь нь төвлөрсөн дулаан хангамж бүхий орон сууцанд амьдарч байна. Өдөр тутамд энэ хүмүүст орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг үзүүлдэг та бүхний ачаалал тэр чинээгээрээ нэмэгдсэн. Энэ салбарыг бүхэлд нь шинэчлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүн бүр ажлаараа бахархах ёстой. Мөн ажилтан, албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцэхүйц байж, цалин нь жил бүр инфляцын түвшинтэй уялдаж нэмэгддэг байх ёстой. Бид салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээс гадна сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр технологийн шинэчлэл хийхийг зорьж ажиллана. Нийтийн тээвэр, хот тохижилтын салбарын тоног төхөөрөмжүүдийг хангалттай шинэчилсэн. Одоо орон сууц, нийтийн аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн салбарын сан бүрдүүлэх чиглэлээр хууль эрхзүйн шинэчлэл хийнэ” гэлээ. 

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “ОСНААУГ 19 салбар, гурван түгээх төвийн 1935 ажилтантай ажил, үйлчилгээгээ явуулж байна. Нийслэлд байгаа орон сууцууд,  ААН-үүдийн 50-аас дээш хувьд нь энэ  салбарынхан үйлчилгээ үзүүлдэг. Инфляц өндөр,  албан хаагчдын цалин хоёр саяд хүрэхгүй байгаа үед цалин хөлсийг жил бүр үе шаттай нэмэх болсонд хамт олныхоо зүгээс талархснаа илэрхийлье. Энэ салбарт ажиллаж байсан ахмад буурлууд болоод үе үеийн инженер техникийн ажилтнууд, удирдлагуудад баярын мэнд хүргэе” гэлээ. 

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц “энэ салбарт 25 жил ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ газар доогуур байрладаг учраас бидний ажил хүний нүдэнд ил харагддаггүй ч хэрэглэгчдийг халаалт, халуун, хүйтэн устай байлгах зэргээр тав тухтай амьдрах бололцоог нь хангаж ажилладаг. Нийслэлээс бидэнд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүгээр ажилчдын цалингаа нэмэх боломж бүрдлээ. Нийслэлийн удирдлагуудад 1935 ажилчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2025-10-09 18:08

Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой

2025-10-09 16:20

Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ

2025-10-09 15:45

А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна

2025-10-09 14:09

Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ

2025-10-09 13:04

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна

2025-10-09 12:01

Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана

2025-10-09 10:35

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

2025-10-09 09:31

Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна

2025-10-08 17:53

С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна

2025-10-08 16:45

Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ

2025-10-08 16:31

Азийн 13 дахь “Про боно” чуулга уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө

2025-10-08 13:48

Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай

2025-10-08 11:55

Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн хэрэгжүүлэгч “Материалимпэкс” ХК-тай гэрээ байгууллаа

2025-10-08 11:22

“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ

2025-10-08 10:47

Улаанбадрах 300МВт цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр 250 ажлын байр шинээр бий болно

2025-10-08 10:03

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна

2025-10-08 09:06

Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна

2025-10-07 17:50

Х.Нямбаатар: Эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно

2025-10-07 16:19

ДЦС-5 усны хэрэглээг бууруулсан, байгаль орчинд ээлтэй технологиор ажиллана

2025-10-07 15:53

"Идэвхтэй зорчилт хөдөлгөөн – Улаанбаатар хот” сургалтыг зохион байгууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой 4 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ 5 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна 6 цагийн өмнө
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ 7 цагийн өмнө
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН БОЛОН ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 9 цагийн өмнө
Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана 9 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР 100 ГАРУЙ АЛБА ХААГЧ, 20 ОРЧИМ ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА 11 цагийн өмнө
Бор тээг-Хар будаг 11 цагийн өмнө
Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийжээ 12 цагийн өмнө
ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 13 цагийн өмнө
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай 14 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал болно 14 цагийн өмнө
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна 14 цагийн өмнө
О.Батнайрамдал ЭЦА-д ханджээ Өчигдөр
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй Өчигдөр
​Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судлахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо Өчигдөр
Прокурор 328 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ Өчигдөр
Нийтийн тээврийн Ч:71а чиглэлийн автобусны тоог нэмжээ Өчигдөр