БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан  БЗД-ийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 ширхэг лифт байдаг. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байгаа бол их эрсдэлтэй гэсэн дүгнэлттэй 488 лифт байна.

Лифтний ашиглагдах хугацаа дунджаар 20 жил байдаг бөгөөд эвдрэл гэмтэл гарвал тухайн байрны СӨХ цаг алдалгүй засаж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч оршин суугчдын СӨХ-ны төлбөр төлөлттэй холбоотойгоор засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж ашиглалтын хугацаанаасаа өмнө лифт эвдэрч, ашиглалтаас гардаг аж. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал тул оршин суугчид цаг тухай бүрд нь СӨХ-ны төлбөрөө төлөх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр  “Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор Улаанбаатар хотод ашиглаж байгаа албан байгууллага, орон сууцуудад энэ жил хоёр удаа үзлэг, шалгалт хийлээ. Шалгалтаар шаардлага хангахгүй болон өндөр эрсдэлтэй 488 лифт байгааг тогтоолоо. Үүний хүрээнд дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох СӨХ-дод  лифтнүүдээ шинэчилж, засах мэдэгдэл хүргүүлсэн. Мөн нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд найман лифт, 2024 онд 35 лифтийг шинэчилсэн. Харин энэ онд 42 лифтийг шинэчилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Боди групп 31 гэрээ хийжээ 5 минутын өмнө
ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна 40 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 1 цагийн өмнө
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал болно 2 цагийн өмнө
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна 2 цагийн өмнө
О.Батнайрамдал ЭЦА-д ханджээ 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй 13 цагийн өмнө
​Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судлахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо 16 цагийн өмнө
Прокурор 328 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 18 цагийн өмнө
Нийтийн тээврийн Ч:71а чиглэлийн автобусны тоог нэмжээ 20 цагийн өмнө
​ЛОНДОНГИЙН АРБИТРЫН ШҮҮХЭД ҮҮССЭН “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН МАРГААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 20 цагийн өмнө
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна 21 цагийн өмнө
Засгийн газар нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 22 цагийн өмнө
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 22 цагийн өмнө
Б.Гүнбидэг: 322 тэрбум төгрөгийн шатахууны тендерт “Сод Монгол” ялалт байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил Өчигдөр
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВНА ГЭЖ БАЙХ УУ? Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа Өчигдөр