БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрээр,

"Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ.

Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл.

Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа. Ер нь Бодь группын оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна.

Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй Бодь группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан.

Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай.

Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой 1 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ 1 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна 3 цагийн өмнө
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ 3 цагийн өмнө
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН БОЛОН ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 5 цагийн өмнө
Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана 6 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР 100 ГАРУЙ АЛБА ХААГЧ, 20 ОРЧИМ ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА 8 цагийн өмнө
Бор тээг-Хар будаг 8 цагийн өмнө
Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийжээ 8 цагийн өмнө
ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 10 цагийн өмнө
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал болно 11 цагийн өмнө
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна 11 цагийн өмнө
О.Батнайрамдал ЭЦА-д ханджээ 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй 22 цагийн өмнө
​Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судлахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо Өчигдөр
Прокурор 328 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ Өчигдөр
Нийтийн тээврийн Ч:71а чиглэлийн автобусны тоог нэмжээ Өчигдөр