БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

О.Батнайрамдал ЭЦА-д ханджээ


УИХ-ын гишүүн, Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал Хянан шалгах түр хороо байгуулагдан ажилласнаас хойш түүнийг үл таних этгээдүүд хуурамч улсын дугаартай, бүртгэлгүй автомашинууд ашиглан мөрдсөн тухай өнөөдөр хэвлэлүүдэд ярьсан.

Тэгвэл энэ асуудлаараа Эрүүгийн цагдаагийн албанд ханджээ. Тэрбээр цахим хуудаснаа "Оюутолгойн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед сүүлийн хоёр долоо хоногийн турш 5896УЕУ,3602УЕТ, 8592УЕУ, 7406УНК, 2983УАТ, 8643УЕН,7935УНК, 8726УЕА,4829УЕТ дугаар бүхий онцгой шинж тэмдэггүй 9 машин намайг даган, мөрдөн тагнаж байсныг баримтжуулан, Цагдаагийн Ерөнхий газар болон Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд хандан шалгуулахаар хүргүүлсэн.

Улмаар нийслэлийн Авто тээврийн хяналтын төвөөс эдгээр бүх машинууд нь улсын БҮРТГЭЛГҮЙ болохыг баталгаажуулж хариу ирүүлсэн нь хянан шалгах үйл ажиллагааг мөрдөн мөшгөж буй үйл ажиллагаа гэж бид ойлгож байна.

Ийнхүү мөрдөн мөшгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглал (3 дугаар зүйл)-д зааснаар “Хүний халдашгүй байдлыг илт зөрчсөн хууль бус үйл ажиллагаа” болох билээ.

Хуулиас гадуур хэнийг ч даган мөрдөж мөшгөж болохгүй. Энэ үйлдэл нь хувь хүний халдашгүй байдал төдийгүй Монгол Улсын Парламентын халдашгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд халдсан ноцтой үйлдэл гэж ойлгогдож байна. Мөн Хянан шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон үйлдэл гэж үзэхээс аргагүйд бид хүрч байна.

Уг асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд УИХ дахь Тусгай хяналтын дэд хороо болон Халдашгүй байдлын дэд хороо, Хүний эрхийн үндэсний коммист албан ёсоор хандах болно.

Хуулийн байгууллагаас ирүүлсэн хариу бүрийг цаг тухайд нь мэдэгдэх болно.

Улс төрийн үйл явдал ихтэй энэ үед Оюутолгойн асуудал дээр шийдэл гарч, эцэслэгдтэл Хянан шалгах түр хороотой хамтдаа байж, анхаарлаа бүү сатааруулаарай гэж Та бүхнээсээ хүсье” гэв



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 1 цагийн өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 21 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 22 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23