БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Бор тээг-Хар будаг

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Хар будагчнаар ажилд орсон юмуу гэмээр нэг нөхөр байна. Харсан бүхнээ будаж байна. Г. Занданшатар л ганцаараа цагаан үлдэх шинжтэй.

Нүүрсний хулгайч гэж хэн бэ? Энэ асуулт нэгэнт утга учиргүй болжээ. Хэн дуртай нь гарч ирээд хэн дуртайгаа нэрлэж байна. За ингэж булзааруулж байхаар шууд л хэлье: Б.Энхбаяр гарч ирээд Д.Амарбаясгаланг шонд өлгөж “олонд харуулсан”.

Бортээг амилсан улс төрийн шалтгаан их энгийн. “Улс төрийн Моцарт” гэж хүртэл магтагдаж байсан удаа Д.Амарбаясгаланд бий. Үнэхээр түүнд МАН-ын удаа дараагийн ялалтын эзэн, стратегич гэх тодотгол өрсөлдөгчгүй ирдэг. Ийм хүн намынхаа гал тогоонд “газар авах”, тэр ч хэрээрээ “дайснуудтай” болсон байх нь хэнд ч ойлгомжтой үйл явдал.

Түүнийг шахах оролдлого 2021 оны сонгуулийн дараагаас ажиглагдаж эхэлсэн байдаг. Хэрэг эрхлэхийн дарга болгосон нь ч намын гал тогооноос холдуулах оролдлого юм. Гэвч тэр үед улс төрийн ч, гудамжны ч нөхцөл байдал “сайнгүй” байснаас болж намын генсекийн сандалтайгаа хэвээр үлдсэн. Үнэндээ намын дараагийн лидерийг фокуслахад нэг номерт нь Д.Амарбаясгалангаас өөр зогсох хүн одоо ч байхгүй. Энэ бүхэн нь “Бушуухан зайлуулахгүй бол болохгүй нөхөр шүү энэ Амарбаясгалан!” гэсэн шивнээг аяндаа төрүүлжээ.

Бортээг амилсан нөгөө шалтгаан нь ч бас энгийн. Нүүрсний хулгай үнэхээр байгааг шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар анзаарч, анх удаа “сонсгол” зохион байгуулж нийгэмд харанга дэлдсэн билээ.

-Даргаа, энд чинь хүний өөрийнгүй холбогдох нь байна шүү дээ гэсэн санаа зовнилтын хариуд Ерөнхий сайд “хамаагүй ээ!” гэж хариулсан байдаг. Энэ үг нүүрсний “жинхэнэ хулгайчдын” зүрхийг хатгуулсан юм. Зүрхээ дарсан улсууд хариу цохилтын эрэлд гартал Бортээг дээр барьж байсан Админерал компанийн нүүрс угаах үйлдвэрийг олжээ. Админералын захирал Ц.Ламжав нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ах. Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгалантай нэг ТББ байгуулсан холбоотон... “хөөе бараг болчих юм бишүү...!”. Ингээд агуу том мафийг илрүүлэх ажил эхлэв. Харин илдний ир, будагны багс нь Б.Энхбаяр болж, хар будагтай том хувингаа бариад ажилдаа оржээ.

Б.Энхбаярын “жадалсан газар” ба бодит байдал:

  • н.Хасбаатарыг Бортээг дээр “нухсан”. Нухаад чандарлацан!
  • Бортээгийг эзэмшээд, 404 их наядын нүүрс хулгайлж....
  • Хятадуудаас 30 сая долларын хахуульд аваад. Түүнийгээ улсын хилээр бэлнээр оруулж ирсэн... гэв
  • Бортээгийн нүүрс угаах үйлдвэрт нүүрс угаагаад, зараад...

Үүнийг сонссон н.Хасбаатарын эхнэр нь нөхрөө эрүүл мэндийн шалтгаанаар нас нөхчсөн гэдгийг гэрчилсэн захидал хилийн чанадаас ирүүлсэн. Монгол хүн байна даа, бас хөндөх хөндөхгүй юмнууд байдаг сан. Байтлаа зүгээр л бүлтийж сууж байгаад нэгнээ хүн амины хэрэгт хөнгөхөн холбогдуулдаг болж.

Бортээгийн доор 404 их наядаар үнэлэгдэх нөөц бий л дээ. Гэвч өнөөг хэр нь Бортээгийн нөөцийн талбайд хүрз нүүрс ч ухаагүй, хөрс шороог нь ч хөндөөгүй онгоноороо байна. Хэн ч очоод харчихаж чадна. Лиценз нь ч улсын “Эрдэнэс тавантолгой” компанид хууль ёсоороо, бүрэн бүтнээрээ хадгалагдсаар байна.

Бурхан болооч н.Хасбаатар бол Монголын хувийн компанитай хэлцэл хийж, хамтран ажиллаж байсан гадаадын хөрөнгө оруулагч. Мэдээж гэрээний дагуу Нүүрс угаах үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг оруулж ирэх, барилга байшингаа барих, бараа материалаа худалдаж авах гээд хөрөнгө оруулалтаа хийсээр ирсэн түүх нь харин өдгөө “бэлэн өгсөн гучин сая ам.долларын хахууль” нэртэй болчихоод байгаа нь энэ. Үгүй мөн арга ядсан гүтгэлэг ээ...

Админералын барьж байсан энэ нүүрс угаах үйлдвэр өнөөг хэр нэг ч удаа ажиллаагүй. Ташрамд хэлэхэд, цаашдаа ч ажиллах ирээдүй нь бүрхэг... Энэ нь хилийн цаана, Баяннуурт байдаг хятадын хэдэн арван нүүрс угаах үйлдвэртэй холбоотой. Манай зарим улстөрчид ч хувь хувьцаатай гэдэг. Ашгаа хуваалцахыг хэн ч хүсэхгүй.

Аль ерээд оноос бизнес хийж эхэлсэн, мөрөөрөө элдэв юм сэдэж, хийж бүтээж явдаг Ц.Ламжав энэ асуудалд орооцолдсоны дараа “Би Д.Амарбаясгалантай ч, Ц.Чулуунзагдтай ч, Б.Энхбаяртай ч бизнесийн холбоогүй. Эд нар бүгд надад гай л болж байна...” гэж нүүрсний сонсгол дээр аргаа баран хэлсэн хүн.

Харин Б.Энхбаяраас “та хамаарал бүхий гэдгийг яаж тогтоодог юм бэ?” гэж сэтгүүлч асуухад тэрээр, “би 20 мянган хүний 3 сая гаруй хамаарлыг тогтоосон” гэж хариулсан удаатай. 1937 онд ч ийм детектив хүн байгаагүй байх аа. Бурхан өршөөг!  

Тэгвэл хэн нүүрсний хулгайч юм бэ? Сонсголоор илэрсэн хэдэн нөхдөөс өөрийг бид мэдэхгүй. Гэхдээ хаанаас олохыг нь бол мэднэ. Нүүрсний л дэргэдээс. Лиценз эзэмшлээсээ эхлүүлээд олборлолт, хөрс хуулалт, түлш шатахуун, тээвэрлэлт, нууцад авсан оффтэйк гэрээ, улмаар АМНАТ, биржийн бус худалдаанаас хайвал одоо бид жинхэнэ нүүрсний хулгайчдаа олох болно.

Алтны хулгайч алтныхаа ойр, орон байрны хулгайч орон байрныхаа хажууд явж байдаг. Хөрс хуулж, хүрз нүүрс гаргаагүй Бортээг дээр нүүрсний хулгайч бий юу? Газар доогуур нь хөндийлөөд авчихаагүй л бол тийм боломж байхгүй. Дахиад хэлье, жинхэнэ хулгайчдыг олборлож байгаа нүүрсээ л дагаж хайвал олно.

Г.Занданшатар. Эрх мэдэл хүнийг үнэхээр солиоруулдаг аж. “Өгч авч сурсан эрс” Нүгэл буян кинонд л үлдсэн гэж үү. Лидерийн орон зай лидер хүнд зориулагдсан байдаг юм. Тэрнээс биш удаа дараалан унаж, бүдэрч яваа энэ эрд лав зориулагдаагүйг та бид харж байна. УИХ-ын сонгуулиар ард түмэн түүнд “үгүй” гэж хэлсэн. Өнгөрсөн зуны намын “Бага хурал”-аас Ерөнхий сайд болохдоо ч халуун дулаан дэмжлэг аваагүйг намынхан нь мэднэ. Сая болдог Бага хурал дээрээ ч дахин “үгүй” гэсэн хариу авлаа. Ерөнхий сайд болоод УИХ дээр төсвөө батлуулж барахгүй байна. Өөрөөр хэлбэл УИХ ч түүнд “үгүй” гэлээ.

Түүний хоёр өвдөг, тохой, бүр бөгс бөөр нь ч шороотой байна. “Шороотой бөх” маань эдийн засгийн хүндрэл буюу хамгийн анхны сорилоо шууд л БНХАУ-ын Чалкотой оффтэйк гэрээ хийж, мөнгийг нь урьдчилан авах замаар давах оролдлого хийсэн. Бидний нэгэн цагт хамраараа газар хатгаж байсан гэрээ шүү дээ. Чалко л түүнд “за” гэчихээд байна. Тэгэлгүй ч яахав, Монголын нүүрснээс өм цөм ашиг хийх ийм алтан боломж тэр бүр олдохгүй.

Тийм ээ, Г.Занданшатар хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа эр үнэхээр эрх, адайр хүүхэд шиг харагдах аж. Зунаас өвлийг хайдаггүйтэй адил Зандангаас лидер чанар хайлтгүй. Тэр зөвхөн Б.Энхбаярын хувьд л лидер. Одоохондоо шүү дээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана 33 минутын өмнө
ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР 100 ГАРУЙ АЛБА ХААГЧ, 20 ОРЧИМ ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА 2 цагийн өмнө
Бор тээг-Хар будаг 2 цагийн өмнө
Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийжээ 3 цагийн өмнө
ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 4 цагийн өмнө
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал болно 5 цагийн өмнө
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна 5 цагийн өмнө
О.Батнайрамдал ЭЦА-д ханджээ 16 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй 16 цагийн өмнө
​Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судлахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо 19 цагийн өмнө
Прокурор 328 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн Ч:71а чиглэлийн автобусны тоог нэмжээ 23 цагийн өмнө
​ЛОНДОНГИЙН АРБИТРЫН ШҮҮХЭД ҮҮССЭН “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН МАРГААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 23 цагийн өмнө
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна Өчигдөр
Засгийн газар нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна Өчигдөр
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ Өчигдөр