БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН БОЛОН ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай, шуурхай албаны 32 автомашин, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэгдэх бага, дунд оврын 12 нэгж техник, 13 ширхэг гал унтраах мотоциклийг Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүд хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, хуваарилагдсан анги, байгууллагад гардуулсан юм.

Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг 2021 онтой харьцуулахад:

Техник, тоног төхөөрөмжийн хангалт 31.5 хувиас 44.5 хувь,
Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44.8 хувиас 63.6 хувь,
Тусгай зориулалтын хувцас хэрэгслийн хангалт 37.4 хувиас 62.4 хувь,
Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийн хангалт 38.9 хувиас 63.3 хувь,
Холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 20.2 хувиас 48.8 хувь болж тус тус өссөн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан юм.

Эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 42м урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж байгаагаараа онцлогтой.

Цаашид Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” , “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гамшгийн эрт зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, зайнаас тандан судлах, газарзүйн мэдээллийн системийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх зэргээр Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үүрэг гүйцэтгэх чадавх дээшилж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн хангалт улсын дунджаар 80.0 хувьд хүрэх ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна 44 минутын өмнө
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ 55 минутын өмнө
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН БОЛОН ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2 цагийн өмнө
Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана 3 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР 100 ГАРУЙ АЛБА ХААГЧ, 20 ОРЧИМ ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Бор тээг-Хар будаг 5 цагийн өмнө
Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийжээ 6 цагийн өмнө
ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 7 цагийн өмнө
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал болно 8 цагийн өмнө
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна 8 цагийн өмнө
О.Батнайрамдал ЭЦА-д ханджээ 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй 19 цагийн өмнө
​Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судлахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо 22 цагийн өмнө
Прокурор 328 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ Өчигдөр
Нийтийн тээврийн Ч:71а чиглэлийн автобусны тоог нэмжээ Өчигдөр
​ЛОНДОНГИЙН АРБИТРЫН ШҮҮХЭД ҮҮССЭН “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН МАРГААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа Өчигдөр
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна Өчигдөр