Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Цахим системийн үйл ажиллагааны загвар, техникийн тодорхойлолтын эхний хувилбарыг улс төрийн нам, төрийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах, санал авах хэлэлцүүлэг "Бишрэлт" зочид буудлын хурлын танхимд болно.
09:30 цагт: Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
10:00 цагт: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн байранд болно.
10:00 цагт: “Засгийн газрын болон нийслэлийн мега төслүүдийн зураглал” танилцуулах уулзалт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
10:00 цагт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажилтнаа сонсъё” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг МҮЭСТО-ийн бага танхимд зохион байгуулна.
13:00 цагт: Хагас коксжуулсан түлшийг борлуулж эхлэхтэй холбогдуулан НЗДТГ-аас Налайх дүүргийн “Тавантолгой түлш”-ний үйлдвэрт мэдээлэл хийнэ.
14:00 цагт: "Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй" кино сургалт "Глоб Интернэшл" төвд болно.
16:00 цагт: МУЭ-ийн “Намар” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулж буй "Үгсийн өрөг урлаг" найрагтай өдөрлөг МУЭ-ийн арт галерейд болно.