БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэснийг тэмдэглэлээ.

Ялангуяа энэ оны 4, 5 дугаар сард Өмнөд Суданы Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1,500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг онцоллоо.

“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж яваа мянга мянган энхийг сахиулагч дайчдын гавьяа зүтгэл нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ.

Мөн энхийг сахиулагчдын бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг гэр бүлд нь талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Цэргийн багийн ахлагч, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн Энхийг дэмжих ажиллагааны ахлах офицер, хурандаа Дуламжавын Эрдэнэбилэг,
  • Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Дүрэм, заавар боловсруулах судалгааны ахлах офицер, дэд хурандаа Нямсүрэнгийн Шинэбаяр,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Чантуугийн Батчулуун,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төвийн дарга, тэргүүн ахлагч Төмөрхуягийн Сандагдорж,
Цэргийн хүндэт медалиар:
  • Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн цэргийн операци-тактикийн төвийн багш, хошууч Мөнхбаярын Бат-Эрдэнэ,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэхийн тусгай тоноглолтой авто техникийн инженер, ахмад Сүхбатын Баасандорж,
  • Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ангийн тэргүүн ахлагч Батсанаагийн Баднаанямбуу нарын 38 алба хаагчийг,
Энхийн төлөө медалиар:
  • Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн химич, ариутгагч, дэд ахлагч Сүхбаатарын Баасанхорол,
  • Хилийн цэргийн 303 дугаар ангийн холбоочин, ахлагч Баттогтохын Болорчимэг,
  • Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын аврагч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Төрсүлд нарын 437 алба хаагчийг шагналаа.

Одоогоор манай 896 цэнхэр дуулгатан энхийг сахиулж байгаагийн 14.2 хувь нь эмэгтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Мөн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар анх удаа монгол генерал томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Монгол цэргийн нэр хүнд жилээс жилд нэмэгдэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, удирдах албан тушаалтан, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэх бодлогын үр дүн гарсаар байна.

Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР 100 ГАРУЙ АЛБА ХААГЧ, 20 ОРЧИМ ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА 1 цагийн өмнө
Бор тээг-Хар будаг 1 цагийн өмнө
Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийжээ 2 цагийн өмнө
ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 3 цагийн өмнө
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал болно 4 цагийн өмнө
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна 4 цагийн өмнө
О.Батнайрамдал ЭЦА-д ханджээ 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй 15 цагийн өмнө
​Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судлахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо 18 цагийн өмнө
Прокурор 328 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 20 цагийн өмнө
Нийтийн тээврийн Ч:71а чиглэлийн автобусны тоог нэмжээ 22 цагийн өмнө
​ЛОНДОНГИЙН АРБИТРЫН ШҮҮХЭД ҮҮССЭН “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН МАРГААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 22 цагийн өмнө
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна 23 цагийн өмнө
Засгийн газар нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна Өчигдөр
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ Өчигдөр
Б.Гүнбидэг: 322 тэрбум төгрөгийн шатахууны тендерт “Сод Монгол” ялалт байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил Өчигдөр