БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Засгийн газар нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо


Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

“Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих болон нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний төсөл, ерөнхий нөхцөлийн талаар болон уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи” компани хооронд хийсэн яриа хэлэлцээтэй холбогдох албаны нууцад хамаарах баримт бичгийг ил болгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нарт тус тус даалгалаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан нийт 32 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж, иргэд, олон нийтэд танилцуулах, цаашид байгалийн баялаг, бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрийг ард түмний хяналтад ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна

Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.

Засгийн газраас өгсөн үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, салбар хоорондын уялдааг хангаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлыг хууль, тогтоомжийн хүрээнд ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, томилж ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгалаа.

Эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрэмбэлжээ

"Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжих боломжоор нь үнэлж, эрэмбэлж тэргүүн ээлжид хэрэгжүүлэх болон санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэл шаардлагатай төслүүдийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын баримталж буй “Шинэ Итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд 

1. Эдийн засгийн бүтцийн шинэчлэл;

2. Эрчим хүчний шинэчлэл;

3. Бүсчилсэн хөгжил;

4. Ногоон хөгжил;

5. Хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан чиглэлд нийт 149 төсөл, хөтөлбөрийг ангилжээ. 149 төслөөс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54 төслийн ТЭЗҮ хийгдээгүй байгааг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Экспорт, гадаад худалдааг дэмжих төслүүд, эрчим хүчний төслүүд болон аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ажлын байр нэмэгдүүлж, шинээр бий болгох, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх ач холбогдол бүхий чухал ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрэмбэлжээ.

Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олголоо.

Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын сэргээн засварлалтын түвшинд сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, насжилтыг нь уртасгах, бэхжүүлэх, гадаад болон дотоод орчныг нь сайжруулах, дотор орчинд байх үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн дотоод, гадаадын үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдохж албан тушаалтнуудад даалгалаа. Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиням мэдээллээ.

Товч мэдээ

· "Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих чиглэлээр 2025-2027 онд хамтран ажиллах тухай Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага хоорондын хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хөтөлбөрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт зөвшөөрлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 22 цагийн өмнө
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа Өчигдөр
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина Өчигдөр
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна Өчигдөр
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа Өчигдөр
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана Өчигдөр
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно Өчигдөр
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ 2026/06/11
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал 2026/06/11
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана 2026/06/11
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2026/06/11
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ 2026/06/11
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно 2026/06/11
БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 2026/06/10