БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “2023 онд нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудаас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Орон сууцны корпорац гэх цөөхөн байгууллагууд ашигтай ажиллаж байсан. Харин өнөөдрийн байдлаар нийт байгууллагуудын 90 орчим хувь нь ашигтай ажиллаж эхэлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийснээр зорчигчид нэмэгдэж, 70 гаруй тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Ирэх онд 100 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой. Цаашид нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн энэ онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын зэрэгцээ “Намрын ногоон өдрүүд” зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэлсэн. Нийгэмд чиглэсэн ийм үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна. Түүнчлэн замын сангийн хөрөнгийг босгосноор нийслэлийн хэмжээнд 250 гаруй км авто замыг шинэчлээд байна. 2026 оноос нийслэл хоёрдугаар түвшний авто замууд болох Тойрог хурдны зам, Туулын хурдны замын төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.  2026-2027 онд нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд зардлаа бууруулж, үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа 44 минутын өмнө
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд Г.Занданшатар юун хууль засаглах. “Хүн л засагладаг юм. Харцгаа та нар” гээд хашгирчихаад орлоо 1 цагийн өмнө
Г.Занданшатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна 1 цагийн өмнө
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ 2 цагийн өмнө
О.Алтангэрэл: Мундаг сүрхийдээ биш түгжрэхгүй, эрүүл байх үүднээс автобусанд сууж, алхдаг 3 цагийн өмнө
Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цагийн өмнө
Ослын улмаас 8 сартай нярай нас барж, 4, 6 настай 2 хүүхэд, нэг том хүн гэмтжээ 5 цагийн өмнө
“Найрамдал” зусланггаас Алтан овооны зам хүртэл 3.7 км зам тавих ажил эхэллээ 6 цагийн өмнө
Алба хаагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олон хууль бус зүйл болдог 7 цагийн өмнө
Хятадын Хөдөө аж ахуйн сайд асан Тан Жэньжянд хахуулийн хэргээр цаазын ял оноожээ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Сэтгэцийн эрүүл мэнд-2025” үндэсний чуулган болно 8 цагийн өмнө
ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ын дарга Д.Амарбаясгаланд мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр
МАН-ын дарга Д.Амарбаясгаланд БНН-ын дарга Б.Жаргалсайхан баяр хүргэлээ Өчигдөр
НН-ын дарга Д.Жаргалсайхан МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэжээ Өчигдөр
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна Өчигдөр
БУСДЫН ФЭЙСБҮҮК ХАЯГТ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ 2.102.000 ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ Өчигдөр
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна Өчигдөр