БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нийслэлд ус үерийн хохирол өргөн хүрээг хамарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй тул үерийн хамгаалалт, хөрсний усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон.

Иймд “Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах” төслийг хэрэгжүүлэх хүрээнд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөсөн.

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр болж, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний баримт бичиг боловсруулах ажлын даалгаварыг батлаад буй. Энэхүү төслийг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал, Багц -1 ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх бол Багц-2 ажлын хүрээнд бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх юм. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах гүйцэтгэгчээр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ шалгарч, Дэлхийн банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Одоогоор эхлэлийн тайланг засварлаж дуусган, Захиалагч болон Дэлхийн банкинд хүргүүлж, санал зөвлөмж авсан байна. Ирсэн саналуудыг тусган эхлэлийн болон дундын тайланг Захиалагчид хүргүүлэхээр  ажиллаж байгаа аж.

Төслийн хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах төв магистраль шугам баригдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ын дарга Д.Амарбаясгаланд мэндчилгээ дэвшүүлэв 39 минутын өмнө
МАН-ын дарга Д.Амарбаясгаланд БНН-ын дарга Б.Жаргалсайхан баяр хүргэлээ 45 минутын өмнө
НН-ын дарга Д.Жаргалсайхан МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэжээ 45 минутын өмнө
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ 48 минутын өмнө
Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна 1 цагийн өмнө
БУСДЫН ФЭЙСБҮҮК ХАЯГТ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ 2.102.000 ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ 2 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна 2 цагийн өмнө
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд ханын шүүгээнд нуужээ 5 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа 5 цагийн өмнө
Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна 6 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 6 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар 102.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэг болно 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан 85.67 хувиар яллаа Өчигдөр
О.Цогтгэрэл: Ардчилсан нам нээлттэй, цэгцтэй нам болох ёстой Өчигдөр
БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ӨНГӨ МӨНГӨНД УРВАХГҮЙ БОЛ МАН-ЫН ДАРГАА СОНГОХ БОЛОМЖ БАЙНА Өчигдөр
Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжиллаа 2025/09/27
УЛС ТӨРИЙН ХОРТ СУМАА Х.БУЛГАНТУЯА РУУ ОНИЛОХ НЬ ЮУНЫ УЧИР ВЭ 2025/09/26
Д.Мөнхбаатар: 9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгдэж, 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн 2025/09/26
Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно 2025/09/26