БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Алба хаагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олон хууль бус зүйл болдог

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

ШШГЕГ-ын алба хаагч тус байгууллагад болдог хууль бус зүйлийн талаар шүгэл үлээжээ. Тэрээр,

"Бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад ШШГБ-аас шүгэл үлээж байна!!!

Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт амьдралынхаа 25 жилийг зориулж, цэл залуу насаа энэ байгууллагад өнгөрүүлжээ. Энэ олон жилийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын олон хууль бус үйл ажиллагаа, удирдлагуудын хэт нэг талыг барьсан, мөнгөтэй хүний халаасанд яаж ордог, улс төрийн нөлөөлөл ямар хүчтэй гэдгийг харсаар ирсэн.

Би одоо тэтгэврээ хүлээж байгаа хүн бөгөөд нэгэн хорих ангид хошууч цолтой ажиллаж байна. Хорих анги нээлттэй байна уу, хаалттай байна уу гэдэг нь энд ямар ч ялгаа байхгүй. Учир нь энд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн л бүхнийг хийж болдог. Бусдыг захиалгатай дарамтална, банди болгоно, Төрийн томчууд ирээд ямар ч зөвшөөрөл авахгүй, “Даргад чинь хэлсэн” гэдэг шалтгаанаар хүссэн хүнээ шоронгоос гаргаж ирээд дуудаж уулзана. Санаагаар болдог бол зарим нь бараг авч явах гэж оролдоно. Энэ бүх хууль бус үйл ажиллагаа үеийн үед байсаар ирсэн.

Сүхбаатар аймагт байрлах “Андын илч” компанийн уурхай руу зэвсэглэн дайрсан хэрэгт 16 жилийн хорих ял авсан Ука хочит Лхагвын Алтанхуягийн хэрэг хам С.Эрдэнийн бие хамгаалагчаар олон жил ажилласан Наранболдын Батдуулга нь Орхон аймаг дахь Хорих 437 дугаар ангид заалны цэвэрлэгч заалттай ял эдэлж байхдаа саяхан хэд хоногийн өмнө улаан хоолойн хавдар гэсэн оноштойгоор Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн.

Түүнийг эмчлүүлэх хугацаанд Ардчилан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн ерөнхий захирал С.Батсуурь нар ирж биечлэн уулзсан. Ингэж уулзахдаа мөн л тогтсон уламжлалын дагуу зөвшөөрөл авалгүй, дарга цэрэг нарт чинь ярьж хэлсэн гэх шалтгаанаар хууль бус уулзалт хийсэн. Гэтэл дарга нар нь өөрсдөө үүрэг өгч уулзуулчихаад дараа нь доод албан тушаалтнуудаа зөвшөөрөлгүй уулзуулсан гээд ажлаас нь халж өөрсдөө уснаас хуурхай гарч үлдлээ.

Улс төрчдийн болон мөнгөтэй баян хүмүүсийн тансаглал шорон дотор хүртэл хэрэгжиж байгаа нь ямар их харамсалтай вэ. Мөрөөрөө ажлаа хийж байсан алба хаагчид хохирч, мөнгөтэй задарсан нөхөд нь ямар ч гэмгүй явах нь шударга ёс мөн үү.

Хэвлэл мэдээллийн шударга сэтгүүлч та бүхнийг шоронд болдог энэ мэт хууль бус үйл ажиллагааг сурвалжилж, үнэн зөвийг ил болгоосой гэж хүсэж байна" гэжээ.

Хүндэтгэсэн: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хошууч цолтой алба хаагч"



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 минутын өмнө
Ослын улмаас 8 сартай нярай нас барж, 4, 6 настай 2 хүүхэд, нэг том хүн гэмтжээ 18 минутын өмнө
“Найрамдал” зусланггаас Алтан овооны зам хүртэл 3.7 км зам тавих ажил эхэллээ 1 цагийн өмнө
Алба хаагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олон хууль бус зүйл болдог 1 цагийн өмнө
Хятадын Хөдөө аж ахуйн сайд асан Тан Жэньжянд хахуулийн хэргээр цаазын ял оноожээ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Сэтгэцийн эрүүл мэнд-2025” үндэсний чуулган болно 3 цагийн өмнө
ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ын дарга Д.Амарбаясгаланд мэндчилгээ дэвшүүлэв 18 цагийн өмнө
МАН-ын дарга Д.Амарбаясгаланд БНН-ын дарга Б.Жаргалсайхан баяр хүргэлээ 18 цагийн өмнө
НН-ын дарга Д.Жаргалсайхан МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэжээ 18 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ 18 цагийн өмнө
Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна 19 цагийн өмнө
БУСДЫН ФЭЙСБҮҮК ХАЯГТ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ 2.102.000 ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ 20 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд ханын шүүгээнд нуужээ 23 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа Өчигдөр
Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна Өчигдөр
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Өнөөдрийн байдлаар 102.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэг болно Өчигдөр