Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Энэ жил Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо болох “Монгол – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”д хоёр тал онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.