БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. Уг сургууль ашиглалтад орсноор “Хүннү 2222” хороолол, “Агниста хотхон” орчмын хүүхдүүд гэрээсээ ойр зайд төрийн өмчийн сургуульд суралцах боломж бүрдэнэ.  Уг сургуулийг 2026 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан юм. 

Энэ талаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүд гэрээсээ хол явж төрийн өмчийн 130 болон 32 дугаар сургуульд хамрагддаг. Тухайн орчимд “Номин Реалтор” ХХК-ийн хувийн сургууль барихаар төлөвлөж байсан газрыг зөвшилцсөний үр дүнд төрийн өмчийн сургууль болгох шийдвэр гарсан. Ийнхүү 640 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Ирэх оны есдүгээр сарын 1-нд сургуулийг ашиглалтад оруулахаар гэрээлсэн” гэв.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал “Манай хороонд сургуулийн насны 5000 гаруй хүүхэд амьдардаг. Гэсэн хэдий ч төрийн өмчит сургууль байхгүй. Харин жилийн төлбөр нь 15-120 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дарамт болдог нь дамжиггүй” гэлээ.

Уг сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ын дарга Д.Амарбаясгаланд мэндчилгээ дэвшүүлэв 3 цагийн өмнө
МАН-ын дарга Д.Амарбаясгаланд БНН-ын дарга Б.Жаргалсайхан баяр хүргэлээ 3 цагийн өмнө
НН-ын дарга Д.Жаргалсайхан МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэжээ 3 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ 3 цагийн өмнө
Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна 4 цагийн өмнө
БУСДЫН ФЭЙСБҮҮК ХАЯГТ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ 2.102.000 ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ 5 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд ханын шүүгээнд нуужээ 8 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа 8 цагийн өмнө
Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна 8 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 9 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар 102.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэг болно 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан 85.67 хувиар яллаа Өчигдөр
О.Цогтгэрэл: Ардчилсан нам нээлттэй, цэгцтэй нам болох ёстой Өчигдөр
БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ӨНГӨ МӨНГӨНД УРВАХГҮЙ БОЛ МАН-ЫН ДАРГАА СОНГОХ БОЛОМЖ БАЙНА 2025/09/27
Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжиллаа 2025/09/27
УЛС ТӨРИЙН ХОРТ СУМАА Х.БУЛГАНТУЯА РУУ ОНИЛОХ НЬ ЮУНЫ УЧИР ВЭ 2025/09/26
Д.Мөнхбаатар: 9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгдэж, 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн 2025/09/26
Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно 2025/09/26