СХД-ийн 34 дүгээр хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Эхний нэг км замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна. Тус зам нь • 8 метр өргөн • 3.7 км урттай • 1.7 км явган замын байгууламжтай • 9 цэгийн гүүр, хоолойн байгууламжтай байх юм.
Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр “Өнгөрсөн хугацаанд дүүргийн иргэдээс өндөр хүчдэлийг дагасан шороон зам дагуу авто зам тавиад өгөөч гэдэг санал ихээр ирсэн. Сонгинохайрхан дүүрэг анх удаа орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.5 тэрбум төгрөгийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Эхний ээлжийн нэг километр замыг 11 дүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулна. Үлдсэн замын бүтээн байгуулалтын ажилд 85 айлын газрыг чөлөөлнө. Энэ айлуудтай газар чөлөөлөх гэрээ хэлцлүүдийг энэ намар багтаан хийж дуусгана. Ирэх хавар гэхэд нүүлгэн шилжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт, Толгойт, Таван шарын авто замуудын ачаалал буурна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС