БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT FORUM” Төрийн ордонд эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ.

Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар: Та бүхэнд технологийн салбарын хамгийн том цугларалт “Tech Week 2025” арга хэмжээнд оролцон туршлагаа солилцож, мэдлэгээ хуваалцаж байгаад гүн талархлаа илэрхийлье. Долоо хоногийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний ололт амжилтыг дүгнэн, Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан өргөн хүрээнд хэлэлцэх бодлогын хэлэлцүүлэг “ICT FORUM 2025″-ийг өнөөдөр зохион байгуулж байна.

Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, шат дараатай төсөл, хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буйг онцлон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас Цахим засаглалын хөгжлийн индексээр нийт 193 улсаас 46 дугаар байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжилсан.

Энэхүү ололт, амжилт нь сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилт боловч үе үеийн шуудан, радио, өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан удирдлагууд, ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэе.

Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим шилжилтийг хурдасгаж, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт баталгаажуулалтын “ДАН”, төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системүүдийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж, 2 сая хэрэглэгчдэд 1263 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, сүүлийн 5 жилийн байдлаар иргэдийн халааснаас гарах байсан нийт 1.7 их наяд төгрөгийн зардлыг хэмнээд байна. Энэ бол цахим шилжилтийн эхлэл бөгөөд цаашид бидэнд илүү том боломж байна.

Иймд Монгол Улсын хөгжлийг хурдасгах гол түлхүүрийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн тодорхойлж, Манай Засгийн газрын гол ялгарал, онцлог нь “Цахимаар түрүүнд” зарчмаар аливаа бодлогыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс “5D стратеги” буюу ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, Экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэх, Эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Миний бие Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар Засгийн газрынхаа эхний 100 хоногт багтааж “5D стратеги” хэрэгжүүлэхэд зориулан технологийн хөгжилд чиглэсэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын анхны “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс”-ийг байгуулах холбогдох журмуудыг батлав.
  • 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Цахимаар түрүүнд буюу “Digital First” бодлогын үндсэн 7 зарчим, 74 зөвлөмж, чиглэл”-ийг баталлаа.
  • Мөн энэ өдөр Монгол Улсын анхны “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг баталлаа.

Эдгээр шийдвэрүүд нь Монгол орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын эхний 100 хоногт багтаж И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд цаасан И-баримтыг халж автоматаар бүртгэгдэх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлж байна. Эхний ээлжид 3 арилжааны банк тус системд холбогдон цаасан баримтыг халаад байгаа бол ойрын хугацаанд үлдсэн банкуудын системүүдийг бүрэн холбож дуусгана.

Мөн хиймэл оюуны хөгжүүлэлтийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж “И-монголиа 5.0” хувилбарыг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус хувилбар нь хиймэл оюунт хөтөч, цахим хэтэвч, ухаалаг танилт нэвтрэлт бүхий илүү хялбар, илүү өргөн боломжуудыг агуулснаар онцлог юм.

2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно. Бид бүхэн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих анхны Виртуал бүс”-ийг ирэх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Тус бүсэд бүртгэлтэй Мэдээллийн технологийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд татварын нэн таатай орчинд үйл ажиллагаа явуулахаас гадна судалгаа, хөгжүүлэлтийн зардалд грант авах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн олговор авах зэрэг 9 төрлийн татварын бус дэмжлэгүүдийг хүртэнэ.

Үүнээс гадна, 2026 онд Монгол Улс анх удаагаа төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчдийн судалгаа, шинжилгээний ажилд зориулан GPU кластерийг байгуулах, Үндэсний их өгөгдлийн санг эргэлтэд оруулах, олон улсын жишигт нийцэхүйц их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэн салбар бүрд хиймэл оюуныг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

Уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO арга хэмжээг дараа жил олон улсын зах зээлд чиглэсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж буйг онцлон тэмдэглэхийг ялдамд та бүхэн илүү их ололт, амжилтаар ахин хуран цуглахын ерөөлийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээн зүтгэж байгаа төр, хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, “Агуу Монголоо дахин агуутгая”, үүний төлөө хамтдаа зүтгэхийг та бүхнээс уриалж байна.

Та бүхэнд Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар өргөн хүрээнд хэлэлцэх өнөөдрийн бодлогын хэлэлцүүлэгт амжилт хүсэж, форум албан ёсоор нээж буйг мэдэгдье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Мөнхбаатар: 9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгдэж, 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн 1 цагийн өмнө
Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эхнэр нь нууцаар СӨХ төлнө 3 цагийн өмнө
Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км авто замыг ирэх сард ашиглалтад оруулна 4 цагийн өмнө
Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийг танилцууллаа 5 цагийн өмнө
МАН-ын бүлэг чуулганаас нэг хоногийн завсарлага авлаа 5 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана 6 цагийн өмнө
Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ 8 цагийн өмнө
Дамбадаржаа 63 МВт дулааны станцын барилгын ажил 2026 оны наймдугаар сард дуусна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөг болно 10 цагийн өмнө
"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ Өчигдөр
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ Өчигдөр
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа Өчигдөр
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ Өчигдөр
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу Өчигдөр
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА Өчигдөр
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ Өчигдөр
Б.Баатар: Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа мэдэгдье Өчигдөр
М.Нарантуяа-Нара: "МАН" жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ Өчигдөр