БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар өндөр түвшний хуралдааныг нээн үг хэлж, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад НҮБ-ын гүйцэтгэж буй үүрэг, улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.

Түүнчлэн төр, нийгмийн зүтгэлтнүүд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил болон хүний эрхийн асуудлаарх үүргийн талаар дүгнэлт хийн санал бодлоо хуваалцав.

НҮБ нь 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд 2024 оны байдлаар дэлхийн 193 орон нэгдээд байна. Манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн юм.

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож ирсэн.

Тухайлбал, Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулсан. Одоогоор манай улс дараах таван тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна. Үүнд:

  1. “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
  2. “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
  3. “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
  4. “Бичиг үсгийн боловсролын тухай”,
  5. “Ардчиллын боловсролын тухай”.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийн тухай” шинэ тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар батлуулсан юм.

НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “НҮБ80” санаачилгыг дэвшүүлж буйгаа 2025 оны 03 дугаар сард гишүүн улсуудад танилцуулсан.

Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын тавцанд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдал, санхүүгийн томоохон хямралын улмаас НҮБ-ын төсвийг 30 хүртэлх хувиар бууруулах шаардлага бий болсон бөгөөд энэ сорилтыг даван туулах, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд “НҮБ80” санаачилга чиглэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 09 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт Нью-Йорк хотноо эхэлнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана 1 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна 2 цагийн өмнө
Бага насны хүүхдийг хүчиндээд гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Киргиз улсаас баривчилж, 12 жилийн хорих ял оноожээ 2 цагийн өмнө
“Улаанбаатар Трамвай” төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглана 2 цагийн өмнө
Нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” ашиглаж байна 3 цагийн өмнө
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” хэлэлцүүлэг болно 4 цагийн өмнө
СЭТГҮҮЛЧИЙН БИЕД БҮДҮҮЛГЭЭР ХАЛДСАН ЭРХ ЗӨРЧИГЧИД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦ 17 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА TECHWEEK-2025 БОЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна 20 цагийн өмнө
​Б.Энхбаяр “Аюуд” товерийн Хятад хөрөнгө оруулагчийн хамгаалагч уу? 21 цагийн өмнө
Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана 22 цагийн өмнө
ThunderZ: UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах хэрэгтэй 22 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна Өчигдөр
​Ай Ти Зон ХХК МУИС-МТЭС-д "Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори"-ийг байгуулж, хүлээлгэн өглөө Өчигдөр
А.БАЯР: ЗАМ ДАГУУХ ЗОГСООЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ИРГЭН , АЖ АХУЙ НЭГЖ ХУВИЙН ЗОГСООЛОО АШИГЛААГҮЙ ҮЕДЭЭ ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭНЭ Өчигдөр
Есдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
“Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа эхэллээ Өчигдөр