БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СЭТГҮҮЛЧИЙН БИЕД БҮДҮҮЛГЭЭР ХАЛДСАН ЭРХ ЗӨРЧИГЧИД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦ


Гэмт хэрэг үйлдэл эх орноосоо оргон зайлж, интерполоор эрэн сурвалжилж баривчилсан хүүгийнх нь талаар "Таван богд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханаас тайлбар хэлэхийг хүссэн сэтгүүлчийн биед халдсан явдал гарсан. Үүнтэй холбогдуулан "Глоб интернэшнл төв"-өөс сэтгүүлчийн эрхийг хамгаалах дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-  Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаагийн биед Таванбогд группын гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан нь 2025.09.19-ний өдөр хүч хэрэглэн халдсан үйлдлийг “Глоб Интернэшнл” төв эрс буруушааж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар “мэдээлэл хайх, хүлээн авах эрх” нь иргэний үндсэн эрх хэмээн тунхагласан бөгөөд үүнийг олон улсын гэрээ конвенц болон холбогдох хууль тогтоомжоор мөн адил баталгаажуулсан.
Сэтгүүлчийн биед халдсан үйлдэл нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн “...Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн... хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн....” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна.

Цаашид ийм зөрчил гарсан тохиолдол бүрд Глоб Интернэшнл төвд яаралтай хандан эрхээ хамгаалуулахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэдээ хандан уриалж байна.
Дээрх нэр бүхий этгээдээс сэтгүүлчийн биед бүдүүлгээр халдсан үйлдлийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна гэжээ.



0
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.104
2025/09/22
0
0
ЭЭЭ ДЭЭ ГЭЦҮҮ Ч БОЛЖЭЭ ЯМАР НИЙГЭМД АМЬДРААД БГАН БЭЭ ХУУЛЬ ЦАГДАА ШҮҮХ ПРОКОУРОР БҮГД ХУДАЛДАГДЧИХСАН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ Ч ЯВДАГ СЭТГҮҮЛЧ Ё ИХ БОЛСОН
Хариулах
202.126.89.225
2025/10/24
0
0
Баатар сайхан гэдэг хүний буруу зохих хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 5 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 5 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01