“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2025” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэлнэ. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ энэ удаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болох аж.
Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үйлдвэрлэгчид эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх юм байна.