БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Б.Энхбаяр “Аюуд” товерийн Хятад хөрөнгө оруулагчийн хамгаалагч уу?

Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн төв цэгт арав гаруй жилийн турш баригдсан “Аюуд тауер” гэх төслийг ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр нүүрсний хулгайч гэх хүмүүс рүү чиглүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор “Аюуд” ХХК-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашен констракшн Монгол” гэх компанитай холбоотой бизнесийн маргаан Хонконгийн олон улсын арбитрийн шүүхэд хянагдаж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээллээ.

Байсхийгээд улс төрийн маргааны бай болдог “Аюуд тауэр” гэх энэ төслийн маргаан  ямар учиртайг дараах баримтаар фокуслан хүргэж байна.

Баримт 1. 2009.08.28.   “Хуашен констракшн Монгол” ХХК нь  2009 оны наймдугаар сарын 28-ны 09/08 дугаартай хамтран ажиллах гэрээгээр  “Аюуд тауэр” гэх 19 давхар оффисийн барилгыг барьж дуусган, ашиглалтад оруулсны дараа барилгын 60 хувийг өмчлөх, 40 хувийг нь “Аюуд” ХХК өмчлөхөөр харилцан тохиролцжээ.

Баримт 2. 2011.03.18. “Хуашен констракшн Монгол” ХХК-ийн хүсэлтээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 19 давхар барилга барих байсныг 16 давхар болгон багасгаж, тус компанийн санхүүжүүлэх дээд хэмжээг 10 сая ам.доллараар тогтоосон байна.Хэрэв үүнээс хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэсгийн 60 хувийг  тус компани хариуцан 2011 оны 12 дугаар сарын 31-ний дотор дуусгах зэрэг асуудлыг нэмж тусгасан байна.

Баримт 3: 2011.12.31 Гэрээнд заасан хугацаандаа барилгын ажлаа дуусгаж чадалгүй 70 хувийн гүйцэтгэлтэйгээр “Хуашен констракшн Монгол” ХХК барилгын санхүүжилтээ зогсоожээ

Баримт 4: 2012.05.01. Гэрээний дагуу дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн эрхий гэрчилгээг “Аюуд” ХХК дангаараа нэр дээрээ бүртгүүлж авсан.

Баримт 5: 2013 он. “Хуашен констракшн Монгол” ХХК дутуу барилгыг дуусгана гэсэн тул тус компанийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж хоёр өмчлөгтэй болжээ.

 Эндээс маргааны эхлэл тавигдаж “Хуашен констракшн Монгол” ХХК санхүүжилт хийх үүргээ биелээгүй  тул гэрээний дагуу 2015 онд өөрийн эзэмшиж байсан 60 хувиа “Аюуд” ХХК-д шилжүүлж, “Аюуд” ХХК 2018 оноос гурав дахь ч компанитай хамтран  хөрөнгө оруулснаар уг барилгын ажил 2018 оны долдугаар сарын 24-ны өдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авчээ.

Барилгыг улсын комисс хүлээн авах хүртэл  “Хуашен констракшн Монгол” ХХК-ийн зүгээс ямар нэгэн гомдол, маргаан гаргаагүй аж. Харин хүлээн авснаас хойш хэдхэн хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргаж “Аюуд тауер”-ийн 60 хувийг өөрсдийн өмч хэмээн маргаж эхэлжээ. Гэвч үүнийг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэхээс өмнө иргэний хэргээр шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр Иргэний хэргийн  анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.

“Хуашен констракшн Монгол” ХХК-д барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг нь “Аюуд” ХХК гаргаж өгөхөө илэрхийлсэн боловч улсын бүртгэлд өөрсдийгөө барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхээр удаа дараа гомдол гаргажээ. Гэвч “Аюуд” ХХК дээр бүртгэгдсэнийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй аж. Ингээд маргаан эсэцлээгүй тул “Аюуд” ХХК гэрээнийхээ дагуу Хонконгийн олон улсын арбитрийн шүүхэд хандсан байна.

Арбиртрийн шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хуашен констракшн Монгол” ХХК-ийг хянан шийдэрлэх ажиллагаа явагдаж байхад Монголын төрийн болон хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөх болон өөрчлөхөөр заналхийлсэн /өргөдөл, гомдол, хүсэлт/ бүх үйлдлээ нэн даруй зогсоохыг “Хуашен констракшн Монгол” ХХК-д даалгажээ.

ФОКУСЛАВАЛ: Бизнесийн хамтын ажиллагааны ийм л үйл явц болоод өнгөрч. Гэтэл энэ хоёр компанийн маргаанд манай улстөрчид тухайлбал, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр эрх мэдэл, улс төрийн нөлөөллөөр шууд давхин орсон нь анхаарал татав.

Тэрбээр өмнөх парламентад ХЗДХ-ийн сайдын албан тушаал хашиж, монголчуудын анхаарлыг татсан “Нүүрсний сонсгол”-ыг удирдан явуулсан. Энэ үеэрээ нэр бүхий нэлээд хэдэн улстөрчийг “нүүрсний хулгайч” хэмээн зарлаж, хүний өөрийн компаниудыг нь холбож, хамаатуулж улс төрийн “өш хонзон”-гийн талбар болгосон. Тухайн үед ЦХХХ-ны дэд сайдаар ажиллаж байсан хуульч Ж.Эрхэмбаатар зэрэг улстөрчид гүтгэгдсэн нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хүртэл  хандсан. Гэтэл саяхнаас Б.Энхбаяр дээрх хоёр компанитай холбоотой маргааныг мөн л улстөрдөө ашиглаж “Аюур” товерийг хэн нэгэн дээрэмдсэн гэх мэдээллийг тарааж эхэлжээ.

Энэ нь түүнийг  ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалагч, шударга үнэний дуу хоолой гэхээсээ илүү

  • Бизнесийн маргаанд  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашен констракшн Монгол” ХХК-ийн талын эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалагч мэт
  • ХЗДХ-ийн сайд асан, хуульч мэргэжилтэй атлаа  Монгол Улсын нэгдэн орсон Нью-Иоркийн  конвенцийн “Олон улсын арбитраар хянагдаж байгаа асуудалд зэрэгцээ ажиллагаа эхлүүлэхгүй байх“ заалтыг бүдүүлгээр зөрчиж олон улсад Монголын нэр хүндийг унагасан үйлдэл болж байна. 

Жич: Өмчөө дэрэмдүүлсэн гэх тал нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашен констракшн Монгол” ХХК бөгөөд Занг Донг/ Zhang Dong гэх БНХАУ-ын иргэн үүсгэн байгуулсан. Өөрөө захирлаар нь ажилладаг ганц хүний компани юм байна.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.137
8 цагийн өмнө
0
0
Hun gutgej nert garsan hudalch shuu. Iim huuramch yumnuud garj irj DAHXairdag
Хариулах
211.36.151.173
10 цагийн өмнө
0
0
Үнэнч дүртэй хуурамч баагий. Тэгж л таарна. Тэгээд л олны анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх юм ярьж явдаг бх нь.
Хариулах
Шинэ мэдээ
МОНГОЛД АНХ УДАА TECHWEEK-2025 БОЛЖ БАЙНА 33 минутын өмнө
Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна 58 минутын өмнө
​Б.Энхбаяр “Аюуд” товерийн Хятад хөрөнгө оруулагчийн хамгаалагч уу? 2 цагийн өмнө
Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана 2 цагийн өмнө
ThunderZ: UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах хэрэгтэй 3 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна 5 цагийн өмнө
​Ай Ти Зон ХХК МУИС-МТЭС-д "Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори"-ийг байгуулж, хүлээлгэн өглөө 6 цагийн өмнө
А.БАЯР: ЗАМ ДАГУУХ ЗОГСООЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ИРГЭН , АЖ АХУЙ НЭГЖ ХУВИЙН ЗОГСООЛОО АШИГЛААГҮЙ ҮЕДЭЭ ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭНЭ 6 цагийн өмнө
Есдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар дулаарна 6 цагийн өмнө
“Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа эхэллээ 7 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг зургаан эдтгээдийг баривчиллаа 7 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна 7 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 15 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 209 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 8 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн эхэлнэ 10 цагийн өмнө
Н.Энхбаатар: Худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна 19 цагийн өмнө
Ц.Чулуунзагдтай холбоотой АТГ-ын мэдээллийг няцаажээ 2025/09/20
БЗД-ийн ЭМТ зоонозын халдварт өвчний үед авах арга хэмжээний сургалт зохион байгууллаа 2025/09/19