БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ThunderZ: UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах хэрэгтэй

Г.Оюунтуяа
2025/09/22

Реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал эмэгтэйчүүд таксинд суухдаа халдлага, дарамтанд өртдөг тухай өөрийн цахим хуудсандаа мэдээлэл хийтэлжээ. Тэрээр уг асуудалтай холбогдуулан Ub cab компанид хэд хэдэн санал хэлжээ. Тэрээр%

"Өчигдөр таксинд суусан эмэгтэйчүүд ямар дарамтанд өртдөг зүйлсийг бичтэл доор нь маш их эмэгтэйчүүд болсон явдалаа бичжээ.
Надад UBCab - Онлайн такси үйлчилгээ-д өгөх санаа болон санал байна. Би өөрөө программист мэргэжилтэй хүн тул хэрэглэгчийн шаардлага талаас байж боломгүй агаарийн юм бичээгүй болно.

1. UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах шууд messenger call шиг функц нэмж оруулах. Өөрөөр хэлбэл шууд app-аараа л залгана гэсэн үг. Ингэснээр дараа нь хувийн зорилгоор үйлчлүүлэгч рүү залгаж чадахгүй гэсэн үг.

2.Жолооч бүрийн машинд хоолой бичдэг хар хайрцаг тавих. Тийм шаардлага хангасан машинтай жолоочийг эхнээсээ бүртгэж авах. Ингэснээр хэн дараа нь яаж харьцсан нь бүх юм тодорхой болно.
Үйлчлүүлэгч ч муухай харьцаж хандсан тохиолдол гарч болно шдээ. Эргээд баримт болно.

3.Санал гомдол авах хэсэгээ өшөө хөгжүүлэх. Бэлгийн дарамт маягтай үйлдэл гаргасан бол тэр жолоочоос өндөр торгууль авж цаашлаад цагдаагийн байгууллагат дамжуулах. Нэмээд такси сүлжээнээс хасах.
Хөнгөн хэрүүл доромж маягтай зүйлд нэг удаа сануулга өгөх олон давтагдвал хасах.
Дахин огт app-д бүртгэж авахгүй байх. Эхнээсээ энэ нөхцөлийг гэрээндээ оруулаад зөвшөөрсөн жолоочуудыг бүртгэж авах. Одоо аль хэдийн бүртгүүлсэн жолоочдыг бол update хийж бүгдийг нь дахин гэрээ хийх.

Ингэж чадвал ард иргэд ч зам дээрээс гар өргөх биш аюулгүй гээд cab ашиглах нь илүү нэмэгдэх байх гэж бодож байна. Аль аль талдаа л хэрэгтэй юм даа. Миний саналыг мэргэн оюундаа тунгааж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Аюулгүй амар тайван нийгэмийг бага багаар ч болов өөрсдөө бүтээмээр байна" гэжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 1 минутын өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 35 минутын өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01