БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛД АНХ УДАА TECHWEEK-2025 БОЛЖ БАЙНА


Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу зохион байгуулагдаж буй “Технологийн 7 хоног” буюу TECHWEEK-2025 арга хэмжээ “Digital First” уриа дор есдүгээр сарын 19–26-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү долоо хоногийн турш 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод технологийн салбарын хөгжил, инновац, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн болж байгаагийн илэрхийлэл юм.

Өөрөөр хэлбэл, TECHWEEK-2025 харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох ICT EXPO-2026 -г олон улсын хэмжээнд хүргэх урьтал болж байна.

TECHWEEK-2025-с эхэлсэн технологийн комюнитийн идэвхжүүлэлт ирэх онд зохион байгуулагдах ICT EXPO-2026 хүртэл тасралтгүй үргэлжилж, бүх талын оролцоог нэгтгэн салбарын ирээдүйн хөгжилд чухал түлхэц болох юм.

TECHWEEK-2025-ийн эхний өдрүүдэд юу болов

  • Санхүүгийн технологийн компаниуд чуулж, салбарын шинэ шийдэл, инновацуудаа танилцууллаа.
  • ШУА-ийн эрдэмтэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ухаалаг шийдлээ хэлэлцүүлэв.
  • Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 5.0 шинэчлэгдсэн хувилбараа олон нийтэд танилцуулж, төрийн үйлчилгээг илүү ухаалаг түвшинд хүргэх алхам хийлээ.
  • Аймаг, орон нутгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төлөөлөл өөрсдийн тулгамдсан асуудал, хөгжлийн шийдлээ хамтдаа хэлэлцэж байна.

ТЕСО Инвестмент ХХК  Зүүн Өмнөд Азийн GRAB-тай стратегийн түвшний хамтын ажиллагааг тогтоолоо

Тэгвэл өнөөдөр Монголын томоохон аж ахуйн нэгж болох ТЕСО Инвестмент ХХК Зүүн Өмнөд Азийн GRAB компанитай хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Ингэснээр олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монгол Улсад нутагшуулахаар болж байна.

 Өөрөөр хэлбэл, “Тэсо Инвестмэнт”-ийн хөгжүүлж буй ТИНО супер аппликейшн GrabMaps аппликейшны дэд бүтэц болох дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгтгэгдэж, газрын зураг дутмаг бүсийн хаягийн бүртгэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад такси, хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал болон цахим худалдааны салбарт шинэ боломж нээж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү ухаалаг, хялбар болгоход хувь нэмэр оруулах юм.

TECHWEEK-2025 буюу технологийн 7 хоног арга хэмжээг ийнхүү албан ёсоор эхэлснийг өнөөдөр зарлалаа. “Decentralized” буюу төвлөрсөн бус гэдгээрээ онцлог болж буй TECHWEEK-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний хөтөлбөрийг tech-week.mn сайтаас харах боломжтой. Ингэснээр та технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, туршлага солилцох, хөрөнгө оруулалтын боломж болон төрөөс энэхүү салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлогын талаарх мэдээллийг авах боломжтой юм.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн  тогтоож буй энэхүү шинэ жишиг нь технологийн салбарын тогтвортой хөгжил, бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инновацыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Хэвлэлийн хуралд оролцож буй эрхэмүүд

  1. Ш.Батзаяат-ЦХИХХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга
  2. П.Мөнхбат-ЦХИХХЯ-ны Инновацийн бодлого зохицуулалтын газрын дарга
  3. П.Пүрэвбазар-TECHWEEK-2025 арга хэмжээний санаачлагч, Стартап Монгол ТББ-ын ТУЗ-ийн дарга, Фибо Глобал ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  4. Ж.Золзаяа - TECHWEEK-2025  арга хэмжээний зохион байгуулагч, Мэдээллийн технологийн үндэсний паркын Захирал
  5. Sriram, Head of Product, Geo, Fulfilment, BTP & GFB  - Signatory for Grab
  6. Hazel C, Regional Head (GrabMaps) Group Business Development
  7. С.Эрдэнэбаяр - ТЭСО инвестмэнт ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  8. Х.Маргад-Эрдэнэ- Тино гөү ХХК-ийн гүйцэтгэх захирал

Б.Дөлгөөн - Лайфтек ти Монголиа ХХК-ийн технологи хариуцсан захирал


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 6 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 7 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 8 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 14 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 14 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05