БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг гэрээсээ 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 158 ам.метр газарт “Сэлбэ 20 минутын хот”-ыг барина. Сэлбэ дэд төвийн нийт талбайн 62.6 ам.метр буюу 39 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэг, улсын болон хувийн эмнэлэг, спортын цогцолбор байгуулна. Мөн 8 км авто зам, 48.7 км явган хүний зам, 32.1 км дугуйн зам, тоглоомын болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг төлөвлөсөн.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 12 мянган нүхэн жорлон, 15.6 мянган утаат яндан устаж, агаар орчны бохирдол бодитоор буурна. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлснөөс хойш судалгаа хийхэд тухайн орчинд өнөөдрийн байдлаар тоосжилт PM2.5-ын үзүүлэлт 1.6 дахин багассан байна. Цаашид гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувь, хөрсний бохирдол зургаан хувиар буурахаар тооцоолсон. Мөн хотын төвд төвлөрсөн орон сууц үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү саармагжуулснаар төвлөрлийг 4.2 хувь хүртэл бууруулах судалгаа гараад байгаа юм.

Бүтээн байгуулалтын явц:

  • Багц 1: 20 блокийн 18 блокийн суурь цутгах ажил бэлэн болсон.
  • Багц 2: 26 блокоос 5 блокийн суурь цутгалт бүрэн хийгдсэн.
  • Багц 3.1, 3.2, 3.3 болон Багц 4.1, 4.2: гүйцэтгэгчдэд барилгажих талбай хүлээлгэн өгч, гэрээ байгуулагдаж байна.

Сэлбэ дэд төв нь 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас дулаанаа хангана. Мөн тус төслийн орон сууцнуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсрах бөгөөд орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэхээр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, боловсрол, цагдаагийн хэсэг, онцгой байдлын төв зэрэг нийгмийн хамгаалал төрийн үйлчилгээг төвлөрүүлэх юм. Түүнчлэн театр, үзэсгэлэнгийн танхим, спорт цогцолбор  зэрэг хүнд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор үзүүлнэ. Сэлбэ хотын оршин суугчид нийтийн тээвэр болох автобус, трамвайгаар саадгүй зорчихоос гадна явган хүний зам болон дугуйн замын дэд бүтцийг дэлхийн шилдэг хотуудын жишигт нийцсэнээр ая тухтай, аюулгүй ашиглах боломжтой болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2025-09-22 17:07

Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна

2025-09-22 14:41

Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана

2025-09-22 12:21

Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна

2025-09-22 11:57

“Хөсөг трейд”-ийн баруун урд уулзвар хүртэлх 1.3 км авто замын өргөтгөлийн хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийлээ

2025-09-22 11:50

2025 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1937 дуудлага бүртгэгджээ

2025-09-22 11:30

Б.Бямбасайхан: ГУББГ-ын энэ оны нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна

2025-09-22 10:14

“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна

2025-09-21 13:30

 “Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

2025-09-20 16:45

“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна

2025-09-19 21:06

Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа

2025-09-19 15:48

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна

2025-09-19 15:35

Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ

2025-09-19 13:31

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс 1.5 тэрбум ам долларын санхүүжилт босгох боломжтой

2025-09-19 13:18

БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-09-19 12:57

А.Амартүвшин: Ирэх онд 51.080 өрхийн сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно

2025-09-19 10:27

Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна

2025-09-19 09:30

Онцлох ажил: 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна

2025-09-18 18:44

Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй

2025-09-18 17:16

Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна

2025-09-18 15:55

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй улсын 10 мянга орчим төлөөлөгч оролцоно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛД АНХ УДАА TECHWEEK-2025 БОЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна 1 цагийн өмнө
​Б.Энхбаяр “Аюуд” товерийн Хятад хөрөнгө оруулагчийн хамгаалагч уу? 3 цагийн өмнө
Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана 3 цагийн өмнө
ThunderZ: UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах хэрэгтэй 4 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна 6 цагийн өмнө
​Ай Ти Зон ХХК МУИС-МТЭС-д "Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори"-ийг байгуулж, хүлээлгэн өглөө 7 цагийн өмнө
А.БАЯР: ЗАМ ДАГУУХ ЗОГСООЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ИРГЭН , АЖ АХУЙ НЭГЖ ХУВИЙН ЗОГСООЛОО АШИГЛААГҮЙ ҮЕДЭЭ ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭНЭ 7 цагийн өмнө
Есдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар дулаарна 7 цагийн өмнө
“Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа эхэллээ 7 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг зургаан эдтгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна 8 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 15 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 209 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 9 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн эхэлнэ 10 цагийн өмнө
Н.Энхбаатар: Худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна 19 цагийн өмнө
Ц.Чулуунзагдтай холбоотой АТГ-ын мэдээллийг няцаажээ 2025/09/20
БЗД-ийн ЭМТ зоонозын халдварт өвчний үед авах арга хэмжээний сургалт зохион байгууллаа 2025/09/19