БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина. Өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт 57 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Өнөр хорооллын арын 2.8 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна.  Уг төслийн явцын талаарх мэдээллийг өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Тодруулбал, Өнөр хорооллын арын 2.8 км авто замын шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд тус байршилд 86 авто машины зогсоол, ус зайлуулах байгууламж, III хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар III хэсгийн явган хүний зам болон дугуйн замын ажил, II хэсгийн ус зайлуулах байгууламж, цахилгааны шугам сүлжээ хамгаалах ажил үргэлжилж байна. Харин Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км шинэчлэлтийн ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн зохицуулагч Х.Булгаа “Уг төслийн хүрээнд гурван байршилд шинээр зам барина. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлаж, 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Б.Энхбаяр “Аюуд” товерийн Хятад хөрөнгө оруулагчийн хамгаалагч уу? 1 цагийн өмнө
Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана 1 цагийн өмнө
ThunderZ: UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах хэрэгтэй 2 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна 4 цагийн өмнө
​Ай Ти Зон ХХК МУИС-МТЭС-д "Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори"-ийг байгуулж, хүлээлгэн өглөө 5 цагийн өмнө
А.БАЯР: ЗАМ ДАГУУХ ЗОГСООЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ИРГЭН , АЖ АХУЙ НЭГЖ ХУВИЙН ЗОГСООЛОО АШИГЛААГҮЙ ҮЕДЭЭ ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭНЭ 5 цагийн өмнө
Есдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар дулаарна 5 цагийн өмнө
“Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа эхэллээ 6 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг зургаан эдтгээдийг баривчиллаа 6 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна 6 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 15 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 209 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 7 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн эхэлнэ 8 цагийн өмнө
Н.Энхбаатар: Худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна 17 цагийн өмнө
Ц.Чулуунзагдтай холбоотой АТГ-ын мэдээллийг няцаажээ 2025/09/20
БЗД-ийн ЭМТ зоонозын халдварт өвчний үед авах арга хэмжээний сургалт зохион байгууллаа 2025/09/19
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна 2025/09/19
“POKERR2” АППЛИКЭЙШИНД “IHTUS” НЭРТЭЙ ӨРӨӨГ ҮҮСГЭЖ, ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН МЭХЭЛЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2025/09/19