БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна

Г.Оюунтуяа
12 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 2, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний 7 км явган хүний замыг гурван багцад хуваан, шинэчилж байна. Үүний нэг хэсэг болох “Эм Эс Жи Ти” ХХК-ийн гүйцэтгэж буй Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх урд талын 2.5 км явган хүний замын ажлын дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил таван хувьтай үргэлжилж байна. Ажлын явцад хяналт тавихаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Мөн энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. 

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нийслэлийн зүгээс аль болох монгол аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсөл, хөтөлбөрүүдэд ажиллуулах бодлогыг барьдаг. Иймээс ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан ажлаа цаг тухайд нь чанар, стандартын дагуу гүйцэтгэх нь чухал” гэв.

Мөн энэ үеэр явган хүний замыг шинэчлэхдээ тухайн өдөр шинэчилж чадах хэсэг буюу 20-30 метр замыг шинэчлээд, дараагийн хэсэг рүү шилжих, нэг дор бүх хавтангаа хуулахгүй байх, шинэчлэлтийн ажил үргэлжилж буйг илтгэх тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулах, явган зорчигчид зорчих түр замыг гаргаж өгөх, явган хүний замын дэргэдэх замын нөхөн сэргээлт болон цэвэрлэгээний ажлыг дор бүр нь давхар гүйцэтгэх зэргийг гүйцэтгэгч “Эм Эс Жи Ти” ХХК-д үүрэгдлээ.

Дугуйн замын шинэчлэлтийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Дугуй, мотоцикл, мопед, скүүтер зэрэг тээврийн хэрэгсэлтэй зорчигчдод зориулан Чингисийн өргөн чөлөө дагуу авто замын зорчих хэсгийн хоёр талаар 80 см өргөнтэй дугуйн замыг гаргах ажил үргэлжилж байна. Уг шинэчлэлтийн ажил эхний ээлжид “ТЭЦ-3” ДЦС-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилнэ” гэсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд ИЗНН-д Засгийн газарт хамтран ажиллах санал тавилаа 10 цагийн өмнө
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 10 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 12 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 12 цагийн өмнө
FOCUS & FACT: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕНДЕРИЙГ БАЗСАН СҮЛЖЭЭ 12 цагийн өмнө
​УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 12 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Батцэцэг: "The Times" мэдээллийн сайтад манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан захиалсан байх магадлалтай мэдээ нийтлэгдсэн 13 цагийн өмнө
“Хурд хамтлаг” шуудангийн маркийн нээлт болж байна 13 цагийн өмнө
​ЭРХЭЭ ЗОРИГТОЙ ЭДЛЭЭЧ ЕРӨНХИЙ САЙД АА, УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ 14 цагийн өмнө
"SENZU" бол "Dragon ball"-ын ШОШ 14 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 15 цагийн өмнө
Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 15 цагийн өмнө
Энэ оны КПОП тэсрэлт “Super Concert 2025” 15 цагийн өмнө
​Б.Наранбадрах: Малын хулгайн хэргийг илрүүлэлтийн хувь нь 29 хувьтай хохирол барагдуулалтын хувь нь 5 хувьтай байдаг 16 цагийн өмнө
Туул голыг явган гаталж яваад живжээ 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн реформыг эхлүүлсэн 18 цагийн өмнө
Монгол Улсын шатарчид түргэн тоглолтын багийн ДАШТ-д түрүүллээ 18 цагийн өмнө