БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ

Г.Оюунтуяа
12 цагийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд бодлогын шаардлага хүргүүллээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдралын чанарыг баталгаажуулах нь Монгол төрийн эн тэргүүний үүрэг гэж үзэн, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг чанаржуулах, бизнесийн орчныг сайжруулах, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоос няцахгүй гэдгээ нотлон Ерөнхий сайдад нэн даруй Засгийн газраа бүрдүүлж, дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг хүргүүлж байна.
Үүнд:

Нэг. Монгол Улс авлигын төсөөллийн индексийн эрэмбээр 2016-2024 онд 42 байраар ухарсан нь авлига, хээл хахууль улс төр, эдийн засгийн тогтолцооны гол асуудал болсныг илтгэж байна. Иймд авлигын эх үндэс болсон эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, шударга ёсыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

• Яам болон сайд нарын тоог 50 хувиар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиас доошгүй хувиар тус тус бууруулж, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх нөхцөлийг хадгалж, улс төрөөс ангид байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох;
• Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тоог цөөлж, олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог 2 дахин бууруулж, үр өгөөж, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх;
• Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй бодитоор тэмцэх, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан засаглал, хуулийн шинэчлэлийн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, Авлигын эсрэг багц хуулийн төслийг бодлогын хувьд дэмжиж ажиллах;
• Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгож, мөнгөний хамааралгүй, шударга сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдүүлэх.

Хоёр. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, гадаад валютын ханш өсөн нэмэгдэж, төсвийн алдагдал гүнзгийрч, эдийн засгийн хямралтай нүүр тулах эрсдэл бодитой боллоо. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдээ хямралаас хамгаалж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахыг шаардаж байна.

• Үнийн өсөлтийг сааруулж, ханшийн тогтвортой байдлыг хангах замаар айл өрхийн бодит орлогыг хамгаалах;
• Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт, татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшилд ноогдох татварын дарамтыг 20 хувиас доошгүй хувиар бууруулах, 2025 онд 20,000 ажлын байр шинээр бий болгох;
• 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож, төсвийн урсгал зардлыг 20 хувиас доошгүй хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоор үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, аливаа тендерт үндэсний компаниудын оролцоог хязгаарласан босго тогтоохгүй байх, “мега” гэгдэх төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн үр ашиггүй төслүүдийг хасах.

Гурав. Монгол хүний амьд явах эрхийг хангаж, амьдрах орчинд тулгарч буй эрсдэлийг арилгах нь Монгол төрийн эн тэргүүний үүрэг мөн гэдгийг ухамсарлан дараах чиглэлд шийдэмгий бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна.

• ДЦС III-т гарсан ослын улмаас 2025-2026 оны өвөл цахилгаан, дулаан хангамж дутагдах эрсдэлээс сэргийлэх, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах;
• Агаар, орчны бохирдолтой тууштай тэмцэж, иргэдийн амь насанд заналхийлж байгаа утаанаас бүрэн ангижрах.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд ИЗНН-д Засгийн газарт хамтран ажиллах санал тавилаа 9 цагийн өмнө
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 10 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 11 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 11 цагийн өмнө
FOCUS & FACT: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕНДЕРИЙГ БАЗСАН СҮЛЖЭЭ 12 цагийн өмнө
​УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 12 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Батцэцэг: "The Times" мэдээллийн сайтад манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан захиалсан байх магадлалтай мэдээ нийтлэгдсэн 12 цагийн өмнө
“Хурд хамтлаг” шуудангийн маркийн нээлт болж байна 13 цагийн өмнө
​ЭРХЭЭ ЗОРИГТОЙ ЭДЛЭЭЧ ЕРӨНХИЙ САЙД АА, УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ 13 цагийн өмнө
"SENZU" бол "Dragon ball"-ын ШОШ 13 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 15 цагийн өмнө
Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 15 цагийн өмнө
Энэ оны КПОП тэсрэлт “Super Concert 2025” 15 цагийн өмнө
​Б.Наранбадрах: Малын хулгайн хэргийг илрүүлэлтийн хувь нь 29 хувьтай хохирол барагдуулалтын хувь нь 5 хувьтай байдаг 15 цагийн өмнө
Туул голыг явган гаталж яваад живжээ 16 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн реформыг эхлүүлсэн 17 цагийн өмнө
Монгол Улсын шатарчид түргэн тоглолтын багийн ДАШТ-д түрүүллээ 17 цагийн өмнө