БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ

С.Жамъяаннацаг
2025/06/16

Нийслэлийн Бизнес, инновацын газраас “Нийслэлд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон технологи)-ийг хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, дотоодын хэрэгцээ, шаардлагад нийцсэн дроныг үйлдвэрлэж, хотын тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр дараах илтгэлийг танилцуулсан юм. Тодруулбал, 

  • “Хөдөө аж ахуйн салбар дахь дроны хэрэглээ”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг авто замын бүртгэл, зурагжуулалтад ашиглах боломж”
  • “Дрон технологид суурилсан виртуал контент”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хиймэл оюуны хөгжил”

Түүнчлэн “Нийслэлд дрон технологийг ашиглах боломж, шаардлага, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, нислэгийн аюулгүй байдал болон хууль эрх зүйн орчныг сайжруулах” талаар саналыг дэвшүүлэн, “Лидарыг авто замын зураг төсөлд ашигласан”, “Ойн хөнөөлт хортонтой тэмцэхэд DJI Agras T50 дроныг ашигласан”, "Шинэ Хархорум хотын 1:2000 масштабтай агаарын зураглал хийсэн”, “Хот доторх цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтэд дрон ашигласан” талаарх туршлагуудыг хуваалцаж, DJI Enterprise-ийн шинэ бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн ухаалаг шийдлүүдийг туршиж, танилцуулав.

Хэлэлцүүлгийн үр дүнд дрон технологийн хэрэглээ, хөгжлийн өнөөгийн байдлыг олон талаас нь судалж, салбар бүрт тулгамдаж буй асуудал, шаардлагыг тодорхойлж, цаашдын хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгов. Мөн хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дрон технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 13 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 15 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 16 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 19 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 19 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 20 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 21 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09