БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ЭРХЭЭ ЗОРИГТОЙ ЭДЛЭЭЧ ЕРӨНХИЙ САЙД АА, УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулаад өнөөдөр яг 13 хонож буй бол Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдаар томилоод гурван өдөр өнгөрч байна.

Ерөнхий сайдаар томилогдох УИХ-ын чуулган дээр Г.Занданшатар 10 цаг гишүүдэд байцаагдахдаа эрэмгий шийдэмгий хариулж, энэ долоо хоногт 2025 оны төсөвт хэмнэлтийн тодотгол хийхээ мэдэгдэж байсан. Гэтэл тодотгол байтугай сайд нарынхаа томилгоог ч өөрөө мэдээд хийчихэж чадахгүй УИХ-ын шинэков хэдэн гишүүддээ ороогдон бүлтэгнэж байна.

70. 80 90 оныхон гэж өөрсдийгөө нас хүйсээр ялган фракцлах болсон МАН-ынхан Г.Занданшатараар улс төр хийж буй нь фракц хоорондын, үе хоорондын зөрчил гэхээсээ илүү Ерөнхий сайдын тамганаас өөр юу ч үгүй түүнийг шатрын хүү болгон улс төрд тоглож эхэллээ.

Намынхан нь ингэж тохуурхаж байхад парламентад суудалтай нам, эвслийн дарга нар сайд болох дуртай байгаа ч салбараа сонгон даврах нь тодорхой.

Өмнөх Засгийн газрын хамтрагч ХҮН намынхан засгаас гаргавал “нэгийгээ үзэж нэхий дээлээ  уралцана” хэмээн ил тод мэдэгдэж байсан. Гэтэл одоо АН-тай хамтрахгүй нь тодорхой болмогц барьцаа ахиулж хүссэн салбарыг нь өгөхгүй бол “үнэнч” байхгүй хэмээн шантаалжилж эхэлжээ.

Т.Доржханд нь АН-ын дарга Л.Гантөмөрийн хашиж байсан Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар өөрөө томилогдож, дээрээс нь Боловсролын яамаа өгөхгүй, дахиад нэгийг нэмж авна  хэмээн гэдийсэн.

Монголын ногоон нам (МНН), Монгол үндэсний ардчилсан намын (МҮАН)-ыг нэгтгэсэн  Үндэсний эвслийнхэн парламентад дөрөвхөн суудалтай атлаа мөн л 2-3 яам нэхэж байгаа.

Засгийн газрын бүтцийг цөөлж, 23 сайдаа  багасгана хэмээн Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо мэдэгдсэн ч энэ байдлаас болоод ацан шалаанд оржээ.

Дээрх хоёр нам, эвсэлтэй хамтарсан тохиолдолд дор хаяж 4-5 яам/сайдыг өгөх нь Засгийн газрын бүтцийг цөөлөх боломжгүйд хүргэнэ.

Дээрээс нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан бодлогын сайд нараа хуучин бүтцээр нь үлдээж эхлүүлсэн реформуудаа үргэлжлүүлэх байр суурь нь ард түмэнд таалагдаж байсан.  Гэвч УИХ-ын 30 гишүүний өргөн барьсан шантааж зэргээс болоод бүтцээ эцэслэж, сайд нараа ч өөрөө томилж чадахгүйгээ харуулж эхэлсэн нь харамсалтай байна. 

Засгийн газрын бүтэц, танхимаа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бие даан шийдэх эхний даваа байсан. Гэтэл ийнхүү энэ даваагаа ч давж чадахгүй бэлд нь аахилж уухилан зогслоо. Цаашид иймэрхүү олон асуудалтай тулна. Тэр бүрд өөрийнхөөрөө зоригтой шийдэж чадахгүй бол урдаас нь сөрөг хүчин, араас нь намынхан нь татаж чангаан алхам ч урагшлуулахгүй нь тодорхой.

Ийм байдалтай нүүр тулж, хүнд нөхцөлд ажиллахыг бүгд байсан. Гэвч тэр 34 дэх Ерөнхий сайд болох амбицандаа хөтлөгдөн тамгаа гардан авсан. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Харин одоо Үндсэн хуулиар баталгаажсан халдашгүй эрхээ зоригтой эдэлж Засгийн газраа танхимаа хурдан байгуулмаар байна.

Удах тусам улс төрийн дайралтууд хүчирхэгжинэ үү гэхээс сулрахгүй. Хамгийн гол нь улс орны эдийн засаг, ард түмний амьжиргаа, бизнесүүд зогслоо Ерөнхий сайд аа.

Намаасаа итгэл хүлээсэн л юм бол Парламентад олонхи буюу 68 суудалтай МАН-ын гишүүддээ итгэж Засгийн газрын танхимаа дангаараа байгуул.

Зөв хүмүүсээ танхимдаа багтааж, зөв бодлогоор Засгийн газраа удирдвал улс орны эрх ашигт нийцсэн бодлогыг сөрөх хувь улстөрч, сөрөг хүчин  гэж байхгүй.

Ард түмэн хэрсүү болсон. Хэн нь зөв, хэн нь буруу улс төр хийж байгааг ялгаж чаддаг болсон. Итгэлтэй бай, эрхээ зоригтой эдэл Г.Занданшатар Ерөнхий сайд аа. Улс орон хэцүүдлээ, улс төр хүндэрлээ Ерөнхий сайд аа. 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.19.61
2025/06/16
0
0
Шал эргүү юм бичих юм даа, эрхээ эдэлнэ гээд яах юм баталж өгөхгүй ш дээ
Хариулах
59.153.112.69
2025/06/16
0
0
олонх нь энэ хүний намынхан бгааз дээ. тэгээд УИХ нь баталж өгөхгүй бол өөрсдөө огцорно биз
Хариулах
Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12