Өдгөө Монголдоо төдийгүй Дэлхийн фэнүүдтэй болоод буй цахим спортын The MongolZ гэдэг нэрийг хүн бүр харах, сонсох бүрт бахархаж баярладаг болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тус багийн Rokitbay-ийн дуунд нэрээ тамгалж, мажорын шинэ рекорд тогтоогоод буй Мөнхболдын Азбаяр буюу Senzu-г фокуслаж байна.
Тэрээр 2006 оны 8 сарын 11-нд төрсөн. 13 наснаасаа мэргэжлийн тоглогч болох гараагаа эхэлж, Одоогийн The MongolZ багийн үнэ цэнтэй тоглогч болж, зогсолтгүйгээр урагшилсаар өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Түүний нэрний утгыг Dragon ball Дээр гардаг Senzu шошны нэр хэмээн багийн тоглогч Mzinho тайлбарласан байдаг.
Senzu нь эрс тэс, өвөрмөц тоглолтын хэв маягтай. Голчлон Rifler үүрэг гүйцэтгэдэг ба тэмцээний чухал үеүдэд аль ч байрлал руу хамгийн хурдан бөгөөд шийдэмгий шилжиж чаддаг тоглогч юм.
Нийт 3 дахь стикерээ гаргаад буй Түүний тоглолтын хэв маягийг нарийн тооцоолол, тэсрэлттэй хурдан буудалт гэж хэлж болно.
Тэрээр 2020 оноос өнөөдрийг хүртэл гадаад дотоодын нийт 100 гаруй тэмцээнд оролцож $200,000 гаруй шагналын санг өөрийн болгоод буй.
Яг одоо явагдаж буй “Blast.tv Austin Major 2025” тэмцээний Playoff шатанд шалгарах тоглолтын үеэр The Mongolz G2 багийн эсрэг 5 удаа overtime гарган тоглож, 2-0 харьцаагаар буулган авч мажорын плэйофф шатанд шалгарч үлдлээ. Уг тоглолтод Senzu нэг map дээр 56 килл хийж. Мажорын нэг map дээр хамгийн олон килл хийсэн тоглогч болж түүх бүтээсэн бол багаараа 194 килл хийж мөн л Maжор тэмцээний түүхэнд рекорд болон үлдлээ.