БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ

Г.Оюунтуяа
9 цагийн өмнө

Нийслэлийн Бизнес, инновацын газраас “Нийслэлд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон технологи)-ийг хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, дотоодын хэрэгцээ, шаардлагад нийцсэн дроныг үйлдвэрлэж, хотын тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр дараах илтгэлийг танилцуулсан юм. Тодруулбал, 

  • “Хөдөө аж ахуйн салбар дахь дроны хэрэглээ”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг авто замын бүртгэл, зурагжуулалтад ашиглах боломж”
  • “Дрон технологид суурилсан виртуал контент”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хиймэл оюуны хөгжил”

Түүнчлэн “Нийслэлд дрон технологийг ашиглах боломж, шаардлага, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, нислэгийн аюулгүй байдал болон хууль эрх зүйн орчныг сайжруулах” талаар саналыг дэвшүүлэн, “Лидарыг авто замын зураг төсөлд ашигласан”, “Ойн хөнөөлт хортонтой тэмцэхэд DJI Agras T50 дроныг ашигласан”, "Шинэ Хархорум хотын 1:2000 масштабтай агаарын зураглал хийсэн”, “Хот доторх цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтэд дрон ашигласан” талаарх туршлагуудыг хуваалцаж, DJI Enterprise-ийн шинэ бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн ухаалаг шийдлүүдийг туршиж, танилцуулав.

Хэлэлцүүлгийн үр дүнд дрон технологийн хэрэглээ, хөгжлийн өнөөгийн байдлыг олон талаас нь судалж, салбар бүрт тулгамдаж буй асуудал, шаардлагыг тодорхойлж, цаашдын хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгов. Мөн хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дрон технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд ИЗНН-д Засгийн газарт хамтран ажиллах санал тавилаа 4 цагийн өмнө
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 4 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 6 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 6 цагийн өмнө
FOCUS & FACT: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕНДЕРИЙГ БАЗСАН СҮЛЖЭЭ 6 цагийн өмнө
​УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 6 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Батцэцэг: "The Times" мэдээллийн сайтад манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан захиалсан байх магадлалтай мэдээ нийтлэгдсэн 7 цагийн өмнө
“Хурд хамтлаг” шуудангийн маркийн нээлт болж байна 8 цагийн өмнө
​ЭРХЭЭ ЗОРИГТОЙ ЭДЛЭЭЧ ЕРӨНХИЙ САЙД АА, УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ 8 цагийн өмнө
"SENZU" бол "Dragon ball"-ын ШОШ 8 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 9 цагийн өмнө
Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 10 цагийн өмнө
Энэ оны КПОП тэсрэлт “Super Concert 2025” 10 цагийн өмнө
​Б.Наранбадрах: Малын хулгайн хэргийг илрүүлэлтийн хувь нь 29 хувьтай хохирол барагдуулалтын хувь нь 5 хувьтай байдаг 10 цагийн өмнө
Туул голыг явган гаталж яваад живжээ 11 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн реформыг эхлүүлсэн 12 цагийн өмнө
Монгол Улсын шатарчид түргэн тоглолтын багийн ДАШТ-д түрүүллээ 12 цагийн өмнө