БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Хурд хамтлаг” шуудангийн маркийн нээлт болж байна

Г.Оюунтуяа
8 цагийн өмнө


Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажлын хэсэг залуусын дуу хөгжим сонирхогчдын хэмжээнд байгууллагдаж, рок бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Хурд хамтлаг 1991–1993 онд шинээр бичигдсэн “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 4 сард Улсын циркт амжилттай тоглосноор, Монголын хөгжиж буй “РОК” урлагийн түүхэнд цоо шинэ хуудас нээж, шинэлэг хэв маягийг нутагшуулж, Монголын ард түмний байнгын сонсголд хүрлээ.

1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED”, 2001 онд сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертыг болон нийтдээ Улаанбаатар хотод 60 гаруй удаа нийтийн тоглолт хийсэн байна. Эдгээр тоглолтуудын үр дүнд 2005 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын “Соёлын элч”, “Гавьяат тоглогч” хэмээх хүндэт цолыг улсаас анх удаа бий болгож шагналд хүртээв. 1999 оноос хойш АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Англи, Ирланд, Швед, Герман, Швейцар, Франц, Бельги, Чех, Унгар, Австри, Польш, Казахстан зэрэг дэлхийн 20 гаруй улсад тоглолтоо амжилттай хийж, дэлхийн Монгол туургатнуудын оюуны болон урлагийн хэрэгцээг ханган хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол туургатнуудыг хөгжмийн урлагаар нэгтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Хурд хамтлаг нь өдгөө сандаа 250 гаруй дуу 120 орчим дууны клиптэй бөгөөд Монголын рок урлагийн түүхэнд анх удаа “Алтан пянз”-аар нэрлэгдсэн цомог буюу шилмэл бүтээлийн сонголт, 18 CD, 2 DVD-г гарган олны хүртээл болгожээ. Монголын “РОК” урлагийн түүхэнд хийсэн гавьяаг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 онд “Хурд” хамтлагийн гишүүдэд Төрийн соёрхол хүртээжээ.

“Хурд хамтлаг” сэдэвт блок марк нь хамтлагийн гишүүд болон логог дүрсээр нь харуулсан бөгөөд хамтлагийн гишүүдийн зураг, материалаар ханган зураачаар Б.Хосбаяр хамтран ажиллаж тус маркийг бүтээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд ИЗНН-д Засгийн газарт хамтран ажиллах санал тавилаа 4 цагийн өмнө
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 5 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 6 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 7 цагийн өмнө
FOCUS & FACT: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕНДЕРИЙГ БАЗСАН СҮЛЖЭЭ 7 цагийн өмнө
​УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 7 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Батцэцэг: "The Times" мэдээллийн сайтад манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан захиалсан байх магадлалтай мэдээ нийтлэгдсэн 7 цагийн өмнө
“Хурд хамтлаг” шуудангийн маркийн нээлт болж байна 8 цагийн өмнө
​ЭРХЭЭ ЗОРИГТОЙ ЭДЛЭЭЧ ЕРӨНХИЙ САЙД АА, УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ 8 цагийн өмнө
"SENZU" бол "Dragon ball"-ын ШОШ 8 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 10 цагийн өмнө
Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 10 цагийн өмнө
Энэ оны КПОП тэсрэлт “Super Concert 2025” 10 цагийн өмнө
​Б.Наранбадрах: Малын хулгайн хэргийг илрүүлэлтийн хувь нь 29 хувьтай хохирол барагдуулалтын хувь нь 5 хувьтай байдаг 11 цагийн өмнө
Туул голыг явган гаталж яваад живжээ 11 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн реформыг эхлүүлсэн 12 цагийн өмнө
Монгол Улсын шатарчид түргэн тоглолтын багийн ДАШТ-д түрүүллээ 13 цагийн өмнө