БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
12 цагийн өмнө

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан. Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Тухайн байршилд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар “Үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил энэ сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө” гэлээ. Тус компани нь 2024 оны зургаадугаар сарын 20-ноос далангийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зураг төслийн дагуу технологийн алдаагүйгээр ажлыг гүйцэтгэсэн гэв. Биднийг очиход ажлын талбай дээр 45 инженер, техникийн ажилтан ажиллаж байлаа.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр үерийн далан, явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийнэ. Зураг төслийг гаргасан "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” гэдгийг тодотголоо.

Түүнчлэн үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил дууссаны дараа Сэлбэ голын байгалийн тогтцыг алдуулахгүйгээр тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажилд газар доорх шугам сүлжээг шийдэх асуудлууд ихээхэн бэрхшээл учруулж байсныг дурдлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээг дижитал хэлбэрт оруулах нь хотын хувьд бас нэг чухал төлөвлөлт болж байгааг онцоллоо. Ингэснээр Улаанбаатар хот газар доорх дэд бүтцээ мэддэг, хамгаалдаг, авто зам, бүтээн байгуулалтын ажлуудтай газар доорх шугам сүлжээг уялдуулдаг болох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд ИЗНН-д Засгийн газарт хамтран ажиллах санал тавилаа 2 цагийн өмнө
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН "ASPAC" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 4 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 4 цагийн өмнө
FOCUS & FACT: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕНДЕРИЙГ БАЗСАН СҮЛЖЭЭ 4 цагийн өмнө
​УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 4 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Батцэцэг: "The Times" мэдээллийн сайтад манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан захиалсан байх магадлалтай мэдээ нийтлэгдсэн 5 цагийн өмнө
“Хурд хамтлаг” шуудангийн маркийн нээлт болж байна 6 цагийн өмнө
​ЭРХЭЭ ЗОРИГТОЙ ЭДЛЭЭЧ ЕРӨНХИЙ САЙД АА, УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ 6 цагийн өмнө
"SENZU" бол "Dragon ball"-ын ШОШ 6 цагийн өмнө
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ 7 цагийн өмнө
Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 8 цагийн өмнө
Энэ оны КПОП тэсрэлт “Super Concert 2025” 8 цагийн өмнө
​Б.Наранбадрах: Малын хулгайн хэргийг илрүүлэлтийн хувь нь 29 хувьтай хохирол барагдуулалтын хувь нь 5 хувьтай байдаг 8 цагийн өмнө
Туул голыг явган гаталж яваад живжээ 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн реформыг эхлүүлсэн 10 цагийн өмнө
Монгол Улсын шатарчид түргэн тоглолтын багийн ДАШТ-д түрүүллээ 10 цагийн өмнө