БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тэргүүн их хамба Д.Жавзандорж: “Их дүйчэн” өдөр бол нийгмийн сайн сайхны төлөө хувь хүн бид өөрсдийн ёс суртахуунаа дээшлүүлэх тэмдэглэлт өдөр

Г.Оюунтуяа
2025/06/11

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Их дүйчин" өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны эхэн сарын шинийн 15, Бурхан багшийн “Их дүйчэн” өдрийн энэхүү ёслолд морилон саатсан багш дээдэс, хутагт хувилгаад, лам хувраг, хүндэт зочид, шашны зүтгэлтнүүд, сүсэгтэн олон та бүхэнд бэлгэт сайн өдрийн мэндийг дэвшүүлье!
Бурхан багш бээр: "Миний шашин умраас умарт дэлгэрнэ" хэмээн эш, бошго үзүүлсэн ёсоор Азийн олон оронд Бурханы шашин дэлгэрсэн бөгөөд Бурханы шашинтай улс орнууд олон зуун жилийн тэртээгээс “Их дүйчэн” өдрийг тэмдэглэн ирсний адилаар Монголын сүм хийд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Монгол оронд өнө эртнээс дэлгэрсэн Бурханы шашин: хамаг амьтны тусын тулд энэрэн нигүүлсэхүй, Бодь сэтгэл, Буян, нүгэл, үйлийн үр, учир шалтгаан, шүтэн барилдлага, хоосон чанар, орчлон хорвоогийн мөн чанарыг танин мэдэж, авах гээхийг анхааран авлага болгож, хувь хүн болгонд гэгээрэх зам мөрийг, боломжийг нээж өгснөөрөө онцлогтой шашин.
1950 онд Шри Ланкад зохион байгуулагдсан “Дэлхийн буддистуудын холбоо”-ны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн “Их дүйчэн” өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ.
1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн “Их дүйчэн” өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан байдаг.

Үүний адилаар 2019 оны 12 сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар Бурхан Багшийн “Их Дүйчэн” өдрийг нийтийн тэмдэглэлт өдөр болгон хуульчилж өгсөн нь Монголчуудад онцгой ач тустай зүйл болоод зогсохгүй, Бурханы шашин шинжлэх ухаан хөгжиж буй энэ цаг үед шинжлэх ухаантай эн зэрэгцэхүйц “Шашин” гэдгийг сургаал номлолоор нь бид ойлгон үзэх боломж илүү бүрдсэн гэдгээрээ онцлог өдөр юм аа.
Бурхан багшийн “Их дүйчэн” өдөр бол нийгмийн сайн сайхны төлөө хувь хүн бид өөрсдийн ёс суртахуунаа дээшлүүлэх тэмдэглэлт өдөр өө. Ер нь хүн өдөр тутам бусдын сайн сайхны тулд өөрийн бие, хэл, сэтгэлийн алдаа гэмийг засаж ёс суртахуунаа дээшлүүлэхэд хичээх юм бол Бурхан багшийн адислалаар бусад өдрөөс илүү дүн гарч, энэ нь хувь хүн, гэр бүл, хамт олон, нийгэмд эерэг үр дүнг бий болгоно. Ингэснээр улс орон маань улам хөгжихөд онцгой ач холбогдолтой.
Бурханы номонд “Бусад амьтан бүгдээрээ бидэнд ачтай”, Бидний аз жаргал бусдад сайн сайхныг бодож хичээх нь өөрийн аз жаргалын үндэс гэж айлдсан байдаг учраас энэ жилийн Бурхан багшийн “Их дүйчэн” өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэж байна.

БУРХАНЫ ШАШИН ШИНИЙН САРАН МЭТ АРВИДАН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

“АМАР АМГАЛАНГ ХАМТДАА ТҮГЭЭЕ”
2025.06.11


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 41 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна 1 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв 2026/05/22
ҮЙЛ ЯВДАЛ: “Ус хамгаалах соёл, уламжлал” эрдэм шинжилгээний хурал болно 2026/05/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарынханд төрийн дээд одон медаль гардууллаа 2026/05/21
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/21
ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв 2026/05/21
Эрдэнэт үйлдвэрийн толгойд суусан “Эрдэнэс монгол” ХХК-д уурхайчид бухимдлаа илэрхийлэв 2026/05/21
Н.Жаргалбаяр: Надад бэлэглэх гэж иргэдээс цуглуулсан 30 сая төгрөгний учир олдвол сайн зүйлд хандивлана 2026/05/21
1072 хувьцаа болон ногдол ашиг өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ 2026/05/21
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов 2026/05/21
Гүний уурхайг нөхөн сэргээх төсөл анх удаа Налайхын уурхайд хэрэгжиж байна 2026/05/21
Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа 2026/05/21