БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛАХ АЖИЛ УРАГШИЛЖ БАЙНА


Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох бөгөөд энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар энэ ондоо багтан өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 12 үндэсний багийг чадавхжуулахаар боллоо.



Үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг суралцах хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нөөцүүдийн бэлэн байдлыг хангах асуудлыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.



Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон 25 өвчнөөс дараах өвчнүүдийг эх орондоо оношилж, эмчлэх боломжтой болох бөгөөд ингэснээр иргэд тэгш хүртээмжтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэж, иргэдийн төдийгүй улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Үүнд:

Тархи нугасны гүний, төвөгтэй байрлалтай нэвчсэн, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээ
Меньерийн өвчний хүнд хэлбэрийн үеийн мэс засал эмчилгээ
Хүүхдийн хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх мэс засал
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ
Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулралтын эмчилгээ
Толгой, хүзүүний эрхтний согогийг мэс засал болон согог заслын цогц аргаар нөхөн сэргээх эмчилгээ
Нурууны хүнд хэлбэрийн муруйлт болон нугаламын үе солих мэс засал
Доод мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн согогууд, гэмтэлийн дараах шагайн үений тогтворгүйтэлийн үеийн мэс заслын эмчилгээ, доод мөчдийн дутуу хөгжил ясны хавдрын нөхөн сэргээх мэс заслыг эмчилгээ
Хүүхдийн доод дээд мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гэмтлийн мэс засал
Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо
Аутизмын хүрээний эмгэг зэрэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 3 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 4 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 6 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 7 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 10 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 12 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 12 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 12 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 12 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр