БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголын өсвөрийн сагсчдыг АНУ-ын хүүхдийн лиг AAU-д тоглуулна


Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц Монголын өсвөрийн сагчдыг АНУ-ын AAU хүүхдийн лигт тоглуулах талаар өөрийн хүү, АНУ-ын NBA-ын тоглогч сагсчин Ш.Мөнхийн - Одын хамт мэдээлэл хийлээ.  Тэд АНУ-ын Чикаго хотод байрлах Монгол Авьяас Академитай хамтран хүүхдийн шигшээ баг бүрдүүлэн АНУ-ын AAU хүүхдийн лигт Монгол хүүхдүүдээ оруулах юм байна. Уг лигээс NBA болон NCAA-ийн мэргэжлийн олон тоглогчид төрөн гарсан ажээ.  Тэднийг ярьсныг фокуслав. 

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц: Монгол Улсаас өсвөрийн сагсан бөмбөгчдийг АНУ-ын зуны лиг буюу AAU лигт аваачин тоглуулж, тамирчдаа АНУ-д дасгалжуулах, скаутад бэлтгэх чиглэлээр явах юм. Урьд нь манайхаас Ш.Энхийн-Одоос эхлээд ганц нэг  тамирчид очсон. AAU лиг нь ясайн тоглодог хүүхдүүдийг цуглуулаад нэг баг болгоод хавар, зун лигт оролцуулдаг. Ганц нэгээрээ тамирчид маань тийшээ очоод баг болж ороход хамгийн хүнд асуудал байсан. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж бодож байгаад ганц нэгээр нь биш багаар нь бэлтгэвэл боломж байна гэж АНУ-ын Чикагод байгаа Монгол Авьяас Академи санал тавьсан. Энэ академитай Старс академи хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. 

Монгол Авьяас Академийн төлөөлөгч Хүдэрбаяр: AAU-д маш олон төрлийн спорт байдаг. Топ таван төрөл нь сагсанбөмбөг, волейбол, сэлэлт гэх мэт дээд түвшний спортууд байдаг. Бид яагаад энд баг бүрдүүлж орох гээд байгаа вэ гэвэл хамгийн шилдэг тоглогчид тэнд заавал очиж тоглодог. Олон мужаар дамжиж тоглоно. Бид ур чадвараа хөгжүүлэх, сагсанбөмбөгийн хамгийн өндөр хөгжилтэй оронд тамирчнаа бэлтгэх, туршлага судлах, хөгжүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. 

"Старс" академийн төлөөлөл Ш.Мөнхийн-Од:  Сонгох шалгаруулалт манай веб сайтаар 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тухайн өдөр 09:00-11:00 цаг хүртэл U18-U19 хүртэл бүртгэнэ. 11:00-13:00 цаг хүртэл U17, 13:00-15:00 цаг хүртэл U16, 15:00-17:00 цаг хүртэл U15 бүртгэх юм. 

Сонгон шалгаруулалт ямар зарчмаар явах вэ гэвэл NBA-ийн комбайн 4-5 дасгал бий. Түүгээр шалгана. Дараа нь тоглуулж, бичлэг хийгээд тоглолтын ур чадвар, бэлтгэлжилтийг харж хүүхдүүдээ сонгоно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13