БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ирэх оноос хэрэгжиж эхлэх ХУУЛЬ, ТОГТООЛУУД


2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудыг танилцуулж байна. 

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.  Хуулийн энэ заалтын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэллээ. 

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган  төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхэд 297.4 тэрбум төгрөг зарцуулна. 

ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ Монгол хэлний тухай хууль 2025 оны 1-р сарын 1-нд батлагдсан. Энэ хуулийн: 

11.1.4.-т төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий бөгөөд энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. 

АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАРЦУУЛБАЛ ХОРИХ ЯЛ ОНООНО

2024 оны зургаадугаар сард Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ахмад настны хуульд тусгаснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг  ахмад настан гэнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 345 мянган ахмад настан байна. Хүн ам зүйн өөрчлөлт болон ахмад настнуудын тоо өсөж байгаатай уялдуулан нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх, урт хугацааны тусламж үйлчилгээ, хүн төвтэй нэгдсэн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд уг хуульд өөрчлөлт оруулжээ. 

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Ахмад настны тухай хуулийн:  

9.9-д ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно. Өөрөөр хэлбэл, ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэвэл тухайн ахмад настныг ажиллуулж буй байгууллага тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг төлөхгүй байж болно.

2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэгт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах зэрэг үйлдэл орно. 

Эрүүгийн тухай хуульд:

“1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Зөрчлийн тухай хуульд:

“4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ. 

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ БОЛГОЛОО Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны 8-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ.

20 жилийн дараа шинэчилсэн уг журамд:

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч – 10 хувь
Дотоодын цэргийн офицер, ахлагч – 15-25 хувь
ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.
ОДОНТОЙ ЭХЭД ОЛГОДОГ МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ ЭНЭ ОНООС 2 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

Засгийн газрын 2024 оны 6-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. 

УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200  мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь 2024 оныг дуустал хэрэгжсэн юм. Одонтой ээжийн мөнгөн тусламжид 252.7 мянган эх хамрагдаж, жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.  

ГБХНХЯ-наас олон хүүхэд төрүүлж, өсгөснө болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэр 2025 оноос хэрэгжиж байна. 

Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн юм. 

ДУЛААНЫ НЭМЭГДСЭН ТАРИФЫГ 9-Р САРЫН 15-НААС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ    Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс нэмсэн. Харин дулааны тарифыг 2025 оны 5-р сарын 16-ны өдрөөс буюу 2025 оны халаалтын улирал эхлэхэд бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болсон юм.  Айл өрхүүд 2025 оны есдүгээр сарын 15-наас халаалт нээхэд, албан байгууллагууд 10-р сарын 1-нээс дулааны төлбөрөө нэмэгдсэн тарифаар төлж эхэлнэ. 

ТООЦООЛОЛ:50 ам.метр талбайтай орон сууц бүхий дөрвөн ам бүлтэй дундаж өрхийн дулаан төлбөр сард 42 мянган төгрөг гардаг. Тарифыг хоёр дахин нэмснээр 84 мянган төгрөг болно гэж ЭХЗХ-ноос мэдэгдсэн.  Айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш таван жилийн дараа өөрчлөлт оруулсан нь энэ бөгөөд үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН ӨСГӨВ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь нэмж, 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргав. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд 660 мянган төгрөг байна. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргаад буй талаар ГБХНХЯ-наас мэдээлсэн юм. 

ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ Органик хүнсний тухай хууль 2024 оны 1-р сарын 17-нд батлагдсан. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.  Шилжилтийн үеийн болон органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд нөөцийг зохистой ашиглах, экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалахад чиглэсэн уламжлалт арга барил, биологи ба механик арга, технологийг хослуулан эрхлэхийг органик үйлдвэрлэл гэнэ. Органик бүтээгдэхүүн гэж зохиомол аргаар нийлэгжүүлсэн нэмэлт бодис, эрдэс бордоо, пестицид, антибиотик, өсөлтийн даавар, хувиргасан амьд организм, цацраг туяа хэрэглээгүй органик үйлдвэрлэлий үр дүнд гарсан бүтээгдэхүүнийг хэлнэ.  Бүтээгдэхүүний орцын 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай бүтээгдэхүүнийг органикт тооцож, "органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг, шошго тавьж баталгаажуулна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу ХХААХҮЯ органик гэж баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийн цахим санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн, нийтэд нээлттэй байлгах үүрэгтэй.  Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг шилжилтийн үед шар, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгийн дэвсгэртэй байна хэмээн хуульчилжээ. Дотоодын болон импортын баталгаажсан органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлсний дараа Монгол Улсын зах зээлд худалдаална гэж хуульд заасан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна Өчигдөр
“Спейшл майнинг сервис” ХХК нь Гурвантэс сумын нутагт зөвшөөрөлгүй тэсэлгээ хийж дахин ноцтой зөрчил гаргажээ Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна Өчигдөр
ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮРТЭЭМЖИЙГ 73.7 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ Өчигдөр
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо Өчигдөр
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САНАЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна Өчигдөр
ЭРДЭНЭСАНТ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН НЭГЖ БАЙГУУЛАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХААР БОЛОВ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно Өчигдөр
Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна 2026/02/05
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав 2026/02/05
Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа 2026/02/05
Зарим нутгаар цасан шуурга шуурна 2026/02/05
2030 он хүртэл Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан 2026/02/05
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ӨГСӨН ҮҮРГИЙН ДАГУУ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНЫГ НЭМЭГДҮҮЛЖ 103 ДУГААРТ ИРСЭН ДУУДЛАГАД ОЧИХ ХУГАЦААГ ҮЕ ШАТТАЙ БАГАСГАЖ БАЙНА 2026/02/05
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо 2026/02/05
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй "Business breakfast" уулзалт болно 2026/02/05
“СЭЛБЭ ГОЛЫН ЭХ” БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЛАА 2026/02/04