БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Г.Оюунтуяа
5 минутын өмнө

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд алслагдсан сум, орон нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 80 ширхэг түргэн тусламжийн автомашиныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

2025 онд хийсэн судалгаагаар 21 аймгийн 104 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашины хэрэгцээ шаардлага байгааг тогтоосон. Иймд автомашины ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй болох эрсдэлтэй эрүүл мэндийн байгууллагуудыг эрэмбэлэн, парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/288, А/370 дугаар тушаалаар 17 аймгийн 72 сумын Эрүүл мэндийн төв болон улсын хэмжээний төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд дээрх автомашиныг хуваарилан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр гардууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 5 минутын өмнө
Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ОРОН НУТАГТ БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ЁСТОЙ 7 минутын өмнө
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ 7 минутын өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 8 минутын өмнө
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна 9 минутын өмнө
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 13 минутын өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 5 цагийн өмнө
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн 7 цагийн өмнө
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛИЙН “ХАР ЖАГСААЛТ”-ААС 620,000 ГАРУЙ ИРГЭНЭЭ ЧӨЛӨӨЛЛӨӨ Өчигдөр
“ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/11/23
С.Наранцогт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, дэмжин баталж өгөхийг хүсье 2026/11/21
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20