БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

NO BRAND “Фемида хотхон”-д 5 дахь салбараа нээлээ

Admin
Өчигдөр

БНСУ-ын Emart Inc. компанийн өөрийн брэнд болох No Brand нь өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Фемида хотхонд шинэ салбараа нээлээ.

Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэх зорилготой No Brand нь Монголын зах зээлд салбаруудаа үе шаттайгаар өргөжүүлж, хэрэглэгчдэд улам ойртсоор байна.

Шинээр нээгдсэн Фемида салбар нь Нисэх, Яармаг, Буянт-Ухаа орчмын оршин суугчдад өдөр тутмын худалдан авалтаа тав тухтай, хялбар хийх боломжийг бүрдүүлж байна.

Тус салбар нь хүнсний болон ахуйн хэрэглээний өргөн сонголттой бүтээгдэхүүнээс гадна No Brand Kitchen-тэй гэдгээрээ онцлог юм. Хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтынхаа зэрэгцээ зөвхөн No Brand дэлгүүрүүдээр худалдаалагддаг пицца, нэрийн хоол болон шинэхэн талх, нарийн боовноос сонгон үйлчлүүлэх боломжтой боллоо.

No Brand нь шаардлагагүй зардлыг бууруулж, бүтээгдэхүүний чанар, үнэ цэнд төвлөрсөн ухаалаг хэрэглээний концепцтой брэнд юм.

Салбарын байршил: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Архивчдын гудамж, 691 дүгээр байр, Фемида резиденс. AIC Steppe Arena (Мөсөн өргөө)-ийн замын эсрэг талд.

No Brand — Таны хэрэгцээнд нийцүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
NO BRAND “Фемида хотхон”-д 5 дахь салбараа нээлээ Өчигдөр
ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ОРОН НУТАГТ БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ЁСТОЙ Өчигдөр
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна Өчигдөр
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа Өчигдөр
Өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно Өчигдөр
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна Өчигдөр
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн Өчигдөр
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2026/11/24
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй 2026/11/24
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 2026/11/24
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛИЙН “ХАР ЖАГСААЛТ”-ААС 620,000 ГАРУЙ ИРГЭНЭЭ ЧӨЛӨӨЛЛӨӨ 2026/11/23
“ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/11/23
С.Наранцогт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, дэмжин баталж өгөхийг хүсье 2026/11/21
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20