БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав


Ирэх 26-нд тохиож буй Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Сөүл дэх Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн оюутнуудад лекц уншив. Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор суугаа орны буюу БНСУ дахь их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зориулан цуврал лекц ч зохион байгуулах аж. Хангүг Гадаад судлалын Их сургууль нь Монгол хэлний мэргэжилтэн бэлтгэдэг цөөхөн сургуулийн нэг. 

Энэ Монгол хэлний тэнхимд 110 орчим солонгос оюутан монгол хэл, соёлыг шимтэн суралцаж байна. Монголыг сонирхон судлагч оюутнуудад Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг танилцуулан Монгол Улс болон БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос 35 жилийн ой 2025 онд тохиохтой холбоотой мэдээллүүдийг өгчээ. Оюутнуудын сонирхсон асуултад хариулж, сурлагын амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудад өргөмжлөл гардуулав. Уулзалтын дараа Элчин сайд С.Сүхболд Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Санхүү, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ким Минь Жон-той уулзаж, Гадаад харилцааны яамны залуу дипломатуудыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, төрийн дээд, өндөр түвшинд орчуулга хийдэг дипломатуудад зориулсан хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 28 минутын өмнө
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно 1 цагийн өмнө
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ 4 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 8 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна Өчигдөр
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02