БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргаж байна


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.11.01/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал арванхоёрдугаар сарын 7-ны өдөр товлогдсон. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 оны тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 02-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгосон. Яг энэ өдрийн өмнө сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлын тов гараад байна. Өнөөдөр би хоёр асуудлаар мэдээлэл өгөх гэсэн юм. 

Нэгдүгээрт, би иргэн хүний хувиар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргаж байна” гэв.

Мөн тэрбээр, “Миний хувьд Н.Өнөрцэцэгийг сулла, шүүх хэлмэгдүүлж байна гэсэнгүй. Н.Өнөрцэцэгийн хэргийн хувьд нууцын зэрэглэлтэй хэрэг байгаа. Тиймээс үүнтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд танилцдаг. Тэгэхээр шаардлагатай бол нууцын баталгаанд гарын үсэг зурахад бэлэн. Өнөөдрийг хүртэл шүүх засаглалд итгэж ирсэн. Гэтэл одоогийн нөхцөлд шүүх засаглалд жаахан эргэлзэж байна. Учир нь нууцад хамаарсан аливаа материалыг хадгалах үүрэгтэй этгээд алдсан. Гэтэл тэр хүн нь бас хариуцлага хүлээх ёстой байтал олж авсан хүн нь шоронд орчихсон. Харин дамжуулсан иргэн нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй гадуур явж байгаа. Мэдээлэл олж авсан, дамжуулсан хоёр хоёул хариуцлага хүлээх ёстой” гэв.

ВИДЕО:  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 2 цагийн өмнө
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна 3 цагийн өмнө
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн 4 цагийн өмнө
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛИЙН “ХАР ЖАГСААЛТ”-ААС 620,000 ГАРУЙ ИРГЭНЭЭ ЧӨЛӨӨЛЛӨӨ Өчигдөр
“ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/11/23
С.Наранцогт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, дэмжин баталж өгөхийг хүсье 2026/11/21
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19