Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ой тохиож байна
Ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулсан бөгөөд 128 бөх зодоглосноос дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байсан түүхтэй. Сүүлийн хоёр жилд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат дараалан түрүүлээд байна