БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан юм.
Улсын хэмжээнд 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 24.6 мянган га-г ангилан хадаж, 85.3 мянган га-гаас 138.3 мянган тонн үр тариа, 6.7 мянган га-гаас 81.8 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 79.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 17.6 мянган га-аас 54.1 мянган тонн, тосны ургамал 3.7 мянган га-аас 3.1 мянган тонн тус тус ургац хураан аваад байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураалт 33.3 мянган га-аар буюу 45.7 хувиар, төмснийх 3.2 мянган га-аар буюу 48.5 хувиар, хүнсний ногооных 1.4 мянган га-аар буюу 25.5 хувиар, таримал тэжээлийнх 16.4 мянган га-аар буюу 92.9 хувиар илүү, харин тосны ургамлын ургац хураалт 5.1 мянган га-аар бага байна.

УРГАЦ ХУРААЛТЫГ 26-30 ХОНОГТ БАГТААН ДУУСГАХ ТЕХНИКИЙН БОЛОМЖТОЙ

Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой. Ургац хураалтыг эрчимжүүлэх чиглэлээр техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариаланчдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангах ажлын хүрээнд орон тооны бус Улсын ургацын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, комиссын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар гаргаж үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

УРГАЦ ХУРААЛТАД НЭМЭЛТЭЭР НИЙТ 26,000 ХҮН ОРОЛЦОЖ БАЙНА

Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 800 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 545 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 62 цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 159, Зэвсэгт хүчний жанжин штабын 16 анги нэгтгэлээс 1293 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 630 сонсогч, байнгын 21500, түр ажилчид 393, нийтдээ 26000 хүн ургац хураалтад оролцож байна.

350 ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ

Ургац хураалтын шатахууны нөөц бүрдүүлэх хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 350 тонн татан авч нөөцөлсөн. Мөн 1000 тонн дизель түлшийг 4960 төгрөгөөр нийлүүлэхээр шатахуун импортлогч 1 аж ахуй нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ хийгдэж үр тариа, төмс, хүнсний ногооны 83 тариаланчдад 130 тонн түлшийг олгоод байна.
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 1 цагийн өмнө
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 3 цагийн өмнө
О.Номинчимэг: Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр 3 цагийн өмнө
МCS-ба Хятадын түншлэл Оюутолгойн эрчим хүчээр хангах аукционд шалгарлаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “UB food festival” хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 5 цагийн өмнө
Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон 19 цагийн өмнө
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа Өчигдөр
Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: : “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно Өчигдөр
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ Өчигдөр
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/23
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа 2026/09/23
НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
Хэнтий аймагт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлжээ 2026/09/23
“СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧТЭЙ БАЙВАЛ АНХАН ШАТ ХҮЧТЭЙ, АНХАН ШАТ ХҮЧТЭЙ БАЙВАЛ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮЧТЭЙ” 2026/09/23