"Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий 3 иргэн үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан нийт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлж нийт 180,530,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.
Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт 29 тооны эр ямааг хулгайлан өөрийн өвөлжөөндөө нууж байгаад "porter" маркийн машинаар ачиж явсныг илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь гол төлөв 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлддэг байна.