БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ

Г.Оюунтуяа
55 минутын өмнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар тусгаарлагдсан хотын хойд, урд хэсгийн авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам доогуурх нүхэн гарцуудыг байгуулж буй.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд хэрэгжүүлж буй нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 км авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцтай байх бөгөөд гарцуудыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. Тус замаар өдөрт 31 мянган машин нэвтэрч, Сонсголон, Гурвалжингийн гүүрний замын ачааллыг хуваалцах юм.

Өнөөдөр тус байршилд нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллаж, тус ажлыг эрчимжүүлж, 10 дугаар сарын 30 гэхэд зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхийг үүрэг болгов. Мөн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатайг хэллээ.

Нүхэн  гарцын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж байна. 

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “Тус ажлыг гүйцэтгэхэд ААН-үүдийн газар чөлөөлөлт, түүнтэй холбоотой шүүхийн маргаантай асуудлаас үүдэн гүйцэтгэл удааширсан ч өдгөө газар чөлөөлөлт бүрэн дууссан” гэлээ.  

Нүхэн гарцын бүтээн байгуулалтад авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөсөн бөгөөд төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулах юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ 55 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: : “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно 2 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ 19 цагийн өмнө
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа 20 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа 23 цагийн өмнө
НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
Хэнтий аймагт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлжээ Өчигдөр
“СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧТЭЙ БАЙВАЛ АНХАН ШАТ ХҮЧТЭЙ, АНХАН ШАТ ХҮЧТЭЙ БАЙВАЛ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮЧТЭЙ” Өчигдөр
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр түр өөрчлөлт орох 43 чиглэл Өчигдөр
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЯНАЛТЫН СОНСГОЛ САНААЧИЛЛАА Өчигдөр
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Өчигдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Өчигдөр
ЗГ: “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав Өчигдөр
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ Өчигдөр