"Оюутолгойн эрчим хүчийг хангах” аукцион сая болж өнгөрлөө. Үүнд Хятадын компани ба “Эм Си Эс” ХХК-ийн хамтрал ялагчаар шалгарсан авилга, ашиг сонирхлын ноцтой зөрчлийг үүсгэлээ.
Учир нь энэ хамтрал аукционы шаардлагад үл нийцэх батерей хуримтлуургүй, 0.7 тэрбум.кВт цахилгаан үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүний станц барих санал өгсөн гэж УИХ-ын гишүүн М. Энхцэцэг мэдээлсэн.
Аукционы үнийг 9.7 ам.цент/кВт.ц-аас эхлэн дуудсан бөгөөд 10 компани оролцсоноос 7.9 ам.цент/кВт.ц үнийн санал өгсөн “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК, “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-ийн түншлэл шалгарлаа
Үүний цаана авилгын ноцтой асуудал буйг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, М.Нарантуяа-Нара нар мэдээлж, Ерөнхий сайд Н.Учралд асуулга тавихаа мэдэгдлээ
МАН-Засгийн газарт хамтарсан ХҮН нам нь анхнаасаа эрчим хүчний салбарыг “өмчилсөн”
Тус намын дарга Т.Доржханд Шадар сайд болохдоо “Эрчим хүчний реформ” хийхээ мэдэгдэж, асар өндөр төсөвтэй Эрчим хүчний үндэсний хороо байгуулан ч үнэ нэмэхээс өөр юу ч хийгээгүй. Харин эдүгээ ЭХ-ний сайдаар ажиллаж буй Б.Найдалаа ч мөн үнэ нэмэхээс өөрөөр бодлогын өөрчлөлт, шинэчлэлт огт санаачлаагүй.
Тэгсэн атлаа аукцион нэртэй сэргээгдэх эрчим хүчний станцууд барихад бүх хүчээ хандуулж 5 аймагт энэ ажлыг төлөвлөж буй.
Магадгүй бүгдийг нь MCS ба хятадуудад өгөх зорилготойг үгүйсгэх аргагүй.
Учир нь Б.Найдалаа сайд MCS-ийн охин компани Юнителийн захирлаар ажиллаж байсан бөгөөд MCS компани ХҮН намын сонгуулийн том хандивлагч байсныг хүмүүс мартаагүй байна❗️