БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Г.Оюунтуяа
51 минутын өмнө

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Тус хурлын зохион байгуулалтад төрийн байгууллагуудаас гадна хувийн болон олон улсын байгууллага, сайн дурынхан, эрдэмтэн, судлаачид, малчин иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, санхүүгийн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн юм.

Энэ хүрээнд мөнгөн болон мөнгөн бус хандив өгч, хамтран ажилласан хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газар, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлэх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Ажлын албаны дарга Д.Гантуяа болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Сайд Ц.Сандаг-Очир "Та бүхний үзүүлсэн дэмжлэг нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээг зохион байгуулахад оруулсан хувь нэмэр бус, харин Монгол Улс байгаль орчин, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хамтын хүчин чармайлтад идэвхтэй оролцож буйг харуулсан үндэсний хэмжээний хамтын ажиллагааны бодит жишээ боллоо" гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ 51 минутын өмнө
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа 2 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 3 цагийн өмнө
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа 4 цагийн өмнө
НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
Хэнтий аймагт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлжээ 5 цагийн өмнө
“СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧТЭЙ БАЙВАЛ АНХАН ШАТ ХҮЧТЭЙ, АНХАН ШАТ ХҮЧТЭЙ БАЙВАЛ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮЧТЭЙ” 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр түр өөрчлөлт орох 43 чиглэл 6 цагийн өмнө
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЯНАЛТЫН СОНСГОЛ САНААЧИЛЛАА 6 цагийн өмнө
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна 7 цагийн өмнө
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 7 цагийн өмнө
ЗГ: “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав 23 цагийн өмнө
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ Өчигдөр
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО Өчигдөр
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгож 43 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороод хуралдана Өчигдөр