Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Улсын дээд шүүх, Шүүхийн академи хамтран “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Блью скай” зочид буудалд зохион байгуулна.
09:00 цагт: ШУА-ийн харьяа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академиас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил -2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал ХААИС-ийн хичээлийн төв байранд болно.
10:00 цагт: Монголын эрүүл мэндийн технологийн экспо-2026 “М банк арена”-д эхэлнэ.
12:00 цагт: “UB food festival” хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
16:00 цагт: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт Монголын Хүүхдийн ордны Их танхимд болно.